МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөрөөр зэрэг горилогчид Их Британийн сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судлаж, үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business Management буюу Долоодугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр өвлийн элсэлтээ авч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Тус хөтөлбөр нь Их Британийн магистрын хөтөлбөрийн 180 кредит цаг сургалтын ихэнх хувь буюу 120 кредит цагийг Монголдоо МУИС-ийн Бизнесийн сургуульд дүүргэж, үргэлжлүүлэн үлдсэн хичээлүүдийг богино хугацаанд Их Британид очиж судлан Английн магистрын зэрэг авах боломж олгодог.
СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил оройн цагаар + Англи улсад 14 хоног/6 сар
СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:
- Стратегийн менежмент
- Стратегийн түвшний үйл ажиллагааны менежмент
- Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
- Олон улсын маркетингийн стратеги
- Санхүүгийн нөөц сурвалжийн удирдлага, хяналт, хариуцлага
- Байгууллага дахь хүмүүсийг удирдах нь
- Судалгааны арга зүй
- Бакалаврын дараах сургалтанд суралцах ур чадвар
ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД
Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь Их Британийн дараах сургуулиудад шилжин магистрын хөтөлбөрт суралцан (IELTS 6.5-аас дээш оноо шаардагдана) MBA, MSc. зэрэг хүртэх боломжтой.
- University of Worcester
- University of Northampton
- University of Gloucestershire
- Birmingham City University
- Bangor University
- University of Salford
ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
- Их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (Бизнесийн удирдлага байх албагүй)
- IELTS-ын 6.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Higher English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
- Үргэлжлүүлэн суралцах төлбөрийн чадвартай байх (Ажил эрхэлдэг байх)
ЭЛСЭЛТ 2013 ОНЫ 2 САРЫН 10-19-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА.
БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:
Хаяг: МУИС-ийн Бизнесийн Сургууль, 216 тоот, Менежментийн тэнхим
Утас/Факс: 77307730-4120, 351940
Цахим хаяг: www.ncc.ses.edu.mn