Европын комиссын оролцогчийн порталыг (Participant Portal) танд танилцуулж байна.
Оролцогчийн портал нь 1 жилийн хугацаанд нийтлэгдэх бүх зарын календарь юм.
Зорилго: Европын холбооны санхүүжилтээр эрдэм шинжилгээний салбаруудад судалгааг дэмжих зорилготой.
Өөрийн хийх төслийг хэрэгжих бүхий л хугацаанд нь хянаж, зохицуулна. Зар болгонд Комиссоос таны төсөлд тохирч болох тодорхой мэдээлэл өгнө. Бүх зарыг Европын холбооны баримт бичгийн эх сурвалж EU’s Official Journal сэтгүүл эсвэл Participant Portal –аас авч болно.
Бүртгүүлэх ажиллагаа
Саналаа илгээх
Заасан хугацаа дуусахаас өмнө та саналаа илгээх хэрэгтэй. Оролцогчийн порталд танд хэрэгтэй мэдээлэл олох зааврууд байна. Хэрэглэгч саналаа цахим хэлбэрээр илгээнэ.
Ихэнх зарууд хамгийн багадаа 3 хүнтэй баг байхыг шаарддаг. Хамтрагч хайж байгаа бол түнш хайх хайлтыг нь ашиглана уу.
Мэргэжилтнүүдийн дүгнэлт
Бүртгэлийн хугацаа дуусахад бүх саналд тухайн чиглэлийнхэ мэргэжилтнүүд дүгнэлт, үнэлгээ өгдөг. Ажлын баг саналын материал бүрийг шүүгээд, санхүүжилт авах шаардлагад нийцэж байгааг нь нягталж үзнэ.
Санхүүжилтийн хэлэлцээр
Саналын материалаа шалгаад өрсөлдсөн хүмүүст дүн танилцуулна. Европын комисс бүртгүүлсэн хүн бүртэй гэрээ хийнэ. Санхүүжилтийн гэрээ ямар төсөл хөтөлбөр, хэдий хугацаанд үргэлжлэх, санхүү төсөв, үнэ, зардал, Европын комиссын оролцоо, эрх, үүрэг гэх мэтийг заана. Гэрээнд гарын үсгээ 3 сарын хугацаанд багтааж зурна.
Оролцох арга
Эхлээд өөрийн материалаа бэлтгээд, Европын холбооны судалгааны санхүүжилтийг авахаар бүртгүүлнэ. Хэрэгтэй зар, хамтрагч, саналын материалаа өгөх аргыг мэдэх.
Дараах материалууд танд хэрэгтэй
Хоризон 2020 цахим гарын авлага- “Алхам алхамаар” цахим гарын авлага саналын материал бэлтгэх аргаас эхлээд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн тайлан илгээх хүртэл бүх зүйлс байгаа.
Холбогдох баримт бичиг: Хууль зүйн баримтууд, хэрэглэх зааврын тэмдэглэл, H2020, FP7-д хамаарах нэмэлт материалууд
Хөтөлбөрт бүртгүүлсэн албан байгууллагуудын хайлт хийх, PIC кодыг нь авах
Санхүүгийн чадварыг шалгах хэрэгсэл нь танай байгууллагын санхүүгийн чадварыг шалгана.
SME оролцоо: SME-ийн H2020 зааврын хуудсанд зориулсан.
Нэгдүгээр алхам Хэрэгтэй зарын саналыг хайж олох H2020 цахим гарын авлага
Комисс Хоризон 2020-дээр судалгаа шинжилгээний чиглэлээр зарласан бүх мэдээг оролцогчийн портал дээр тавих бөгөөд FP7, CIP заруудыг ч хайж олох боломжтой. “Бусад санхүүжилт” Other Funding Opportunities хэсгээс нэмэлт заруудын мэдээлэл авах боломжтой. Хэрэв та анх удаа бүртгүүлж, хөтөлбөр нь юу болох талаар ойлголтгүй байгаа бол H2020 Online Manual-ыг уншина уу. Энэ хэсгээс та өөрийн судалгааны чиглэл, салбартаа тохирох мэдээллийг сонгож олоход хэрэг болох мэдээллийг авч болно. Түүнчлэн өөрийн судалгааны нэр, түлхүүр үгээр заруудаас хайж олох боломжтой.
Хоёрдугаар алхам өөрийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хамтрагчаа олох /бие даан бүртгүүлэх
Хамтарч ажиллах төсөл хөтөлбөрүүд
Европын холбооны ихэнх төсөл хөтөлбөрүүд Европын холбооны улсууд, хөтөлбөрт түншилдэг улсуудаас багадаа 3 байгууллага хамтарч ажиллах төсөл хөтөлбөрүүд байдаг. Төрөл бүрийн ТҮНШЭЭ ОЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ (partner search services) танд төслийн хүрээнд хамтарч ажиллах түншээ хайж олоход тань тусална. Та хамтарч ажиллах хүсэл сонирхлоо тэнд нийтлэх боломжтой.
Бие даасан судалгааны ажилтан болон баг
Та төсөл хөтөлбөрөө бие даан судлаач, баг, байгууллагын нэрээр өрсөлдүүлж болно. Эдгээр төслүүд H2020 Европын судалгааны зөвлөл (European Research Council (ERC)) болон Мэри Склодовска куригийн (Marie Skłodowska-Curie actions (MSCA)) санхүүжилтийг ихэвчлэн олдог.
Гуравдугаар алхам- Портал дээр эрх нээх
Шаардлагатай хэсгүүдийг бөглөх, цахим хэлбэрээр Комисст илгээхийн тулд цэсний дээд талд байрлах REGISTER хэсэгт дарж, Participant Portal оролцогчийн порталыг үүсгэнэ.
Дөрөвдүгээр алхам- Байгууллагаа бүртгүүлэх
(МУИС энэ хэсэгт бүртгэлтэй)
Европын холбооны судалгаа, инноваци, боловсрол, соёлын хөтөлбөрт байгууллагуудыг цахим хэлбэрээр (online register of the organizations) бүртгэдэг. Ингэснээр байгууллагуудын албан мэдээ баримтыг тууштай шийдвэрлэж, байгууллагуудыг ижил мэдээллээр саналууд илгээхээс сэргийлдэг.
Европын комисст төслийн санал өгөх хүсэлтэй байгууллагууд эхлээд бүртгүүлж, 9 оронтой оролцогчийн кодыг авна. Энэ код байгууллагын тань дугаар болно. Participant Identification Code (PIC)
Байгууллагын бүртгэл нэртэй хуудаст танай байгууллага бүртгэлтэй үгүйг шалгана. Register Organisation хэсэгт дарж бүртгүүлнэ. Бүртгэлтэй байгууллага дахин бүртгүүлэхгүй.
Тавдугаар алхам
Төслийн саналаа баталгаажуулахын тулд өөрийн чиглэлд тохирох зарын Electronic Proposal Submission руу орно. Оролцогчийн портал бүртгэлээр нэвтэрч, стандарт хэлбэрээр бүртгүүлж эхэлнэ. Төслийн саналаа комисст илгээнэ.