МУИС-ийн захирал Др А.Галтбаяр өнөөдөр Франц хэл заадаг их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагын Ази номхон далайн орон хариуцсан захирал Оливер Гаррог хүлээн авч уулзлаа. МУИС нь 2013 оны 09-р сарын 23-ны өдөр уг байгууллагын 776 дахь гишүүнээр элсэж байсан билээ. Тус байгууллагад 82 орны 800 гаруй их дээд сургууль гишүүнээр элсэн орсон байдаг.
Уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгч нар хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох талаар ярилцаж судалгаа эрдэм шинжилгээ, судлаач багш нарыг холбож харилцан туршлага солилцох гэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэдгийг дурьдан хэлж байсан юм. Уг байгууллагын гишүүн байх нь олон талын ач холбогдолтой бөгөөд францад суралцахыг хүссэн бүхэнд нээлттэй байдаг гэдгийг ноён Оливер Гарро энэ үеэр дурьдан хэлж байсан. Мөн гишүүн байгууллагын гол ач холбогдол нь өөрийн улс орныхоо өв соёлыг гишүүн орнуудад түгээн дэлгэрүүлэн суртачилах боломжтой байдаг гэдгийг дурьдан хэлж байсан юм.
Уулзалтын дараа Ази номхон далайн орон хариуцсан захирал Оливер Гарро тэрээр Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад сонирхолтой лекц уншиж нээлттэй ярилцлагыг өрнүүллээ.
Уг байгууллагад элссэнээр
– МУИС-ийн Франц хэлтэн оюутан, багш, судлаач, захиргааны ажилтан олон төрлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
– Уг байгууллагын гишүүн Их, Дээд сургуульд бүх мэргэжлээр магистр, докторын сургалтанд тэтгэлгээр суралцан, тухайн сургуулийн диплом, Франц улсын дээд боловсролын хос диплом гардаж авах боломж бүрдэх юм. Бүх сургалтыг франц хэлээр явуулах бөгөөд франц хэлнээс өөр мэргэжил эзэмшсэн оюутны хувьд Вьетнам улсад 2 жил хэлний бэлтгэлд сурч, цаашид үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах бүрэн боломжтой.
Франц хэл заадаг их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллагын талаарх мэдээллийг http://www.auf.org/ хаягаар авах боломжтой