ОХУ-ын Москва хотноо 2014 оны 2 дугаар сарын 19-20-ний өдөр ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Москвагийн ОУХС (МГИ/У/МО), Орос хэлний тэнхим, “Русское слово” клуб “Их дээд сургуульд гадаад хэл-орос хэл заахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ-заах арга зүйн III бага хурлыг МГИ/У/МО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан зохион явууллаа. Уг хуралд проф.Ц.Саранцацрал уригдан “Лингвостилистический анализ Венской Конвенции о дипломатических сношениях (русский в сопоставлении с монгольским) сэдвээр илтгэл тавив.
Хуралд ОХУ төдийгүй Армени, Казакстан, Украин, Узбекистан, Герман, БНСУ, Итали, Монгол, Тунис, Чех, Хятад улсаас их дээд сургуулийн 100 гаруй багш нар оролцсон. МГИ/У/МО-д 2013-2014 оны 2-р улиралд МУИС-ийн ОУХС-ийн орос судлалын 3-р курсын оюутан Э.Энэрэлбуян, Г.Золбоо нар оросын талын зардлаар суралцаж байна. МГИ/У/МО-той оюутан солилцооны хөтөлбөрийг Гавъяат багш проф.Ц.Саранцацрал анх санаачилан зохион байгуулсан бөгөөд уг хөтөлбөр өдгөө 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа аж.