Вэбсайт:
http://research.google.com/university/relations/research_awards.htm l
http://pivot.cos.com/funding_opps/146311
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээрх линкээр орно уу.
Спонсор: Google
Санхүүжилтийн хэмжээ: 150,000 ам.доллар
Бүртгэлийн хугацаа:
2014 оны 4 сарын 15 хүртэл- эхний хэсэг
2014 оны 10 сарын 15 хүртэл- хоёрдугаар хэсэг
Компаниас шалгаруулсан төсөл эхний жилдээ амжилт олвол хойтон жил нь санхүүжилтээ үргэлжүүлэн олгоно.
Судалгааны хураангуй
Энэ компани нь хүмүүст мэдээлэл хайх, ашиглах боломж олгох зорилготойгоор технологийн хөгжил, дэвшлийг нэвтрүүлдэг. Энэ зорилгын хүрээнд судалгааны шагнал нь инженерчлэл, комьютерийн шинжлэх ухаан, тэдгээртэй холбоотой салбарт судалгаа хийж буй дэлхийн хэмжээний боловсролтой, тэргүүний судлаачдыг уг байгууллагатай харилцан ашигтай салбарт судалгааны ажил хийхийг нь дэмжих юм.
Чиглэл:
-эдийн засаг, зах зээлийн алгоритм
– газар зүй; газрын зураг
– хүмүүст компьютерийн үзүүлж байгаа нөлөөлөл
– мэдээллийн хайлт, задаргаа, зохион байгуулалт (семантик график)
– техникийн сургалт, өгөгдөл цуглуулах
– техникийн мэдлэг
– техникийн хөрвүүлэг
– гар утас
– байгалийн хэлний ажиллагаа
– компьютерийн сүлжээ
– бодлого ба стандарт
– хувийн нууцлал
– роботик
– аюулгүй байдал
– олон нийтийн сүлжээ
– мэдээллийн инженерчлэл
– илтгэл
– өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сангийн менежмент
– систем- хардвэйр ба софтвэйр
Санхүүжилт авахаар шалгарсан төслүүдийг Google-ээс ивээн тэтгэнэ. Ивээн тэтгэгч нь профессор, оюутнуудыг холбон, судалгааны чиглэлээр ярилцлага, хэлэлцээ зохиох юм. Тэтгэлэгт шалгарсан иргэн тухайн салбарт судалгаа хийдэг тэнд байгаа багийнхантай уулзана.
Тавигдах шаардлага:
Дэлхийн өнцөг булан бүрийн их сургуулийн бүтэн цагийн профессор багш нар судалгааны тэтгэлэг авахаар оролцох эрхтэй. Багш нар эхний хэсгээр төсөл нь шалгарч чадаагүй бол дараагийн хэсэгт төслийн материалаа илгээх боломжтой. Бүтэн цагийн профессороос гадна зөвлөх, туслах профессор багш нар байж болно.
Нэг их сургуулиас хэдэн ч багш материал өгч, төслийн зар дээр өрсөлдөж болно.