Эрхүүгийн Хөдөө аж ахуйн академийн төлөөлөгчдийн МУИС-д хийсэн айлчлал амжилттай боллоо

Share Button

Өнөөдөр Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн төлөөлөгчид МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүүтэй уулзаж, хоёр сургуулийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи нь 1934 онд байгуулагдсан бөгөөд агрономи, биотехнологи- мал эмнэлэг, инженерчлэл, ан агнуурын менежмент, цахилгаан эрчим хүч, эдийн засгийн факультетуудаас бүрддэг, чадварлаг боловсон хүчинтэй орчин үеийн боловсролын байгууллага юм.

Уг академиас айлчлан ирсэн төлөөлөгчид МУИС-ийн оюутнуудад сургалтынхаа талаар мэдээлэл өгч, уулзалт хийв. Уулзалтын үеэр оюутнууд Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн талаар сонирхож буй зүйлсээ асууж, хариулт авлаа. Оюутнуудад зориулж зуны улиралд зохион явуулдаг Эрхүү хот болон сургуулиа танилцуулах 7 хоногийн аялалын талаар мэдээлэл оюутнуудын сонирхлыг ихэд татаж байсан юм.

Untitled-3 copy

Эрхүүгийн хөдөө аж ахуйн ахуйн академийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад оюутантай харилцах төвийн эрхлэгч Ирина Г.Шарапова, Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Юлия А.Невмержитская, Ан агнуурын менежментийн факультетийн декан Виктор Олегович Саловаров, Инженерчлэлийн факультетийн декан Сергей Николаевич Иллин, Цахилгаан Эрчим хүчний факультетийн декан Бузунова Марина Юрьевна, Эдийн засгийн факультетийн декан Нина Ивановна Федурина нар байв.

Untitled-2 copy

Untitled-3 copy copy

Та бүхэн Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.igsha.ru  вебсайт руу орж мэдээлэл авах боломжтой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар