Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум, Монгол Улсын Их Сургууль ЭШ олон улсын хурал
“Эрдэс баялгийн салбар ба өсөлт: макроэдийн засгийн удирдлага, хөрөнгө оруулалт ба бизнесийн хөгжил”
Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлын Агуулга
2014 оны 5 дугаар сарын 16
Улаанбаатар хот
1. Үндэслэл
Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн хурдацтайгаар өсөж байгаатай холбогдуулан манай ДНБ-ий өсөлт 2011 онд 17.5, 2012 онд 12.3% хүрч, хөрөнгө оруулалт/ДНБ харьцаагаар Монгол Улс Си-Эн-Эны дэлхийн эхний таван орны жагсаалтад орсон байна. Монгол улсын эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшний өсөлтөнд уул уурхайн салбарын өсөлт ихээр нөлөөлж байгаа юм. Уул уурхайн салбарын хурдтай өсөлттэй холбогдон бодлого судлаачид эрдэс баялгийн орлогын менежменттэй уялдан гарч ирж байгаа олон янзын асуудлуудтай тулгарч байна. Үүний дотор эрдэс баялгийн орлого, зардлыг зөв зохистойгоор удирдан
- энэхүү асар өндөр өсөлтийг Монголын эдийн засгийн бусад салбартай уялдуулах,
- бодит эдийн засгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох,
- бизнесийг хөгжүүлэх тулгуур болгох зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд хөгжлийн болон хувийн хэвшлийн стратегийн төлөвлөлт, эдийн засгийн бодлого, эрх зүйн орчны шинэтгэл, төрийн оролцоог оновчтой болгох, бизнесийг хөгжүүлэх асуудлуудыг нэгтгэн авч үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байна.
Эдгээр асуудлуудын онол практик, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийг олохын тулд олон улсын туршлагыг судлах, эрдэмтэн мэргэд болон бодлого судлаачид өөрсдийн үзэл бодол, судалгааны ажлыг нэгтгэн хамтран ажиллах хэрэгтэй. Иймээс дирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум нь тухайн сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 5-р сарын 16-нд зохион байгуулахаар шийдсэн юм. Энэ нь тус сэдвээр зохион байгуулж байгаа гуравдахь эрдэн шинжилгээний чуулган юм.
2.Зорилго
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь олон улсын эрдэс баялгийн орлогын удирдлагын туршлагыг Монголын шийдвэр гаргагч, бодлого судлаачдад хүргэх, тус чиглэлээр чиглэлээр хийгдэж байгаа судалгааны ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээхэд оршино.
3. Хурал болох өдөр, байр
2014 оны 5 дугаар сарын 16-ний өдөр (Баасан гараг) Корпорейт-3 Зочид буудал (1, 2-р хурлын заал)
4. Хурлын бүтэц
Тус эрдэм шинжилгээний хурал нь нэг өдрийн турш үргэлжлэх бөгөөд 2014 оны 5 сарын 16-ний өглөө ивээн тэтгэгч болон зохион байгуулагчийн богино хугацааны илтгэлээр эхэлнэ. Хуралдаанаар
- Уул уурхайн салбарын эдийн засгийн өндөр өсөлтийг бусад салбартай хэрхэн уялдуулах
- стратегийн төлөвлөлт, диверсификаци
- макроэдийн засаг, хөгжлийн асуудлууд,
- статистик, ДНБ-ий тооцоо (уул уурхайтай уялдуулах)
- бизнесийн менежмент,
- гадаад худалдаа ложистик,
- хүн амын нүүдэл суурьшил,
- үндэсний боловсон хүчин, түүний чанар,
- бодлогын судалгаа, математикийн загварчлал
- Ашигт малтмалын орлогыг бодит эдийн засгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох
- Уул уурхайн төслүүдийн менежмент
- Уул уурхайн төслүүдэд түшиглэн бонд, хувьцаа гаргах, банкны зээл авах,
- ашигт малтмалын ордын үнэлгээ, аудит,
- уул уурхайн төслийн үнэлгээ, санхүүжилт, аудит
- уул уурхайн төслийн хөрөнгө оруулалтын тооцоо,
- татвар, төсвийн удирдлага
- Ашигт малтмалын орлогыг бизнесийг хөгжүүлэх тулгуур болгох
- хөгжлийн болон хувийн хэвшлийн стратегийн төлөвлөлт,
- уул уурхайн томоохон төслүүдийн танилцуулга (уул уурхай, дэд бүтэц, хүнд аж үйлдвэр)
- эдийн засгийн бодлого, эрх зүйн орчны шинэтгэл,
- институцийн судалгаа, бизнесийг хөгжүүлэх асуудлууд зэрэг чиглэлээр гадаад болон дотоодын судлаач нарын илтгэлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.
5. Оролцогчид
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд гадаадын болон дотоодын эрдэмтэн, бодлого судлаачид, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банк, Европын Сэргэн Босголтын банк, Монгол банк, Сангийн яам, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Эрдэс баялаг, Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагууд, ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөгчид болон бусад төрийн болон хувийн секторын оролцогчид мөн түүнчлэн доктор болон магистрын оюутнууд оролцоно. Тус хурлын түлхүүр илтгэгчээр Германы төрийн Хөгжлийн үнэлгээний хүрээлэнгийн захирал др. Prof. Dr. Helmut Asche уул уурхайн салбар даваймгалсан хөгжиж буй орнуудын эдийн засгийн бодлого, диверсификацийн тухай, Австралийн Куртис их сургуулийн Бизнесийн сургуулийн орлогч декан др. Fay Rola-Rubzen Австралийн уул уурхай, эдийн засгийн салбар хоорондын нөлөөллийн загвар, бодлогын шинжилгээний сэдвээр илтгэл тавих урилгыг урьдчилсан хүлээн аваад байгаа. Мөн хурлыг хамтран зохион байгуулах саналыг Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байгаа.
6. Хурлын зохион байгуулагч
Удирдлага эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консорциум болон Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Санхүүжилтийн спонсор олдсон тохиолдолд тус хурлын дараа Өмнөговийн Тавантолгой, Оюутолгойн төслүүдтэй танилцах аялалыг зохион байгуулж болно.