Эрхүүгийн хөдөө аж ахуйн академиас багш судлаачдыг бага хуралд оролцохыг урьж байна

Share Button

ИрГСХАЭрхүүгийн хөдөө аж ахуйн академиас багш судлаачдыг 2014 оны 4 сарын 15-нд болох бага хуралд оролцохыг урьж байна. Уг бага хурлын гол сэдвүүд:

  • Хөдөө аж үйлдвэрийн салбарт нөөц хэмнэх арга технологи нэвтрүүлэх
  • Газрын менежмент, шинээр газар ашиглах, хамгаалах, хянах
  • Эмийн болон гоёл чимэглэлийн ургамал
  • Мал аж ахуй, мал эмнэлэг
  • Байгалийн баялаг ашиглахад тулгамдаж буй өнөөгийн асуудлууд
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилт болон нийгэм эдийн засгийн асуудлууд
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд мэдээлэл технологийн оролцоо
  • Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих техник, инженерчлэл

Бага хуралд оролцох

Энэ бага хуралд оролцохын тулд өргөдөл, сэдвийн нэр, төлбөр төлсөн баримтын скандсан хувилбаруудыг нэг нэгээр нь өргөдөл мэдүүлэгчийн овог, эхний гурван үгээр нэрлэж, smu.igsha@yandex.ru хаягаар 4 сарын 15-наас өмнө илгээнэ. (Example: IVANOV Use of modern technologies; IVANOV Application; IVANOV Receipt of payment)

Нэг илтгэл хэвлүүлэх үнэ 350 рубль. Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн төгсөгч, эрдэмтэд энэ төлбөрийг төлөхгүй. Бүртгэлийн хугацаа  дууссан үед ирүүлсэн материалыг авахгүй. Бага хурлын хөтөлбөрийн мэдээ www.igsha.ru вебсайт дээр 4 сарын 15-наас хойш тавигдана. Бага хуралд оролцох оролцогчдын бүртгэл 4 сарын 28-ны 9:00-10:00 цагт Эрхүүгийн хөдөө аж ахуйн академийн төв байранд явагдана.

Хурал өглөөний 10 цагт болно. Оролцогчдыг Академиас байраар хангана. Замын зардлыг илгээгч тал хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах, асуух зүйл байвал Залуу судлаачдын зөвлөлийн  дарга Лифант’ива Натальятай харилцана уу.

Харилцах утас: +7 (950) 0627472

Бага хурлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, өргөдлийн маягт, эрхүүгийн хөдөө аж ахуйн академид очих зам, материалд тавих шаардлагын тухай мэдээллийг энд дарж үзнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар