Францын Гаврын их сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчилж, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгууллаа

Share Button

2014 оны 4 сарын 15-ны өдөр Францын Гаврын их сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчилж, Хэрэглээний математик, цогц тогтолцоо, Сэргээгдэх эрчим хүч, физик болон Улс төр судлал, олон улсын харилцааны салбарын асуудлаар МУИС-ийн удирдлагуудтай уулзлаа.

4

Уг уулзалтын үеэр Гаврын их сургууль, МУИС-ийн хооронд хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа. Энэ гэрээнд хоёр сургууль заах арга зүйг хөгжүүлэх, сургалтын агуулгыг сайжруулахад хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтын судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтын асуудлаар харилцан туршлага солилцох, багш, оюутнуудыг харилцан солилцох ба хамтын эрдэм шинжилгээний материал хэвлүүлэх гэх мэт хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой зүйл заалтуудыг оруулсан юм.

2

3

Уулзалтанд Гаврын их сургуулийн талаас Газар зүй, газар төлөвлөлтийн сургалт хариуцсан эрхлэгч Др.Патрисиа Сажос, Математикийн лабораторийн эрхлэгч Профессор Аднан Яссине, Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч Др. Браима Дакёо, Эрх зүй, судалгааны лабораторийн дэд эрхлэгч Пиер Шабал, МУИС-ийн талаас МУИС-ийн захирал Др. А.Галтбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Др. Л.Мөнх-Эрдэнэ, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын газар зүй, геологийн тэнхимийн эрхлэгч Др. П.Мягмарцэрэн, Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн салбарын улс төр судлалын тэнхимийн багш Др. Ж.Төртогтох, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяр нар оролцлоо. Францын Гаврын их сургууль нь 1984 онд байгуулагдсан, 478 багш, 7 мянга гаруй оюутантай, хүмүүнлэг, олон улсын харилцаа, шинжлэх ухаан технологи, инженерчлэлийн болон технологийн гэсэн 5 салбар сургуультай их сургууль юм.

1

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар