Финлянд улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл хүргэж байна

Share Button

Финлянд улсын засгийн газар Финлянд улсын их сургуулиуд болон олон нийтийн судалгааны институтууд дээр хийх 3-9 сарын хугацаатай докторын түвшний  сургалт/судалгааны тэтгэлэг жил бүр зарлан явуулдаг бөгөөд дараа жилийн тэтгэлэгт хамрагдахад тань зориулж энэ хөтөлбөрийн талаар мэдээг хүргэе.

Финлянд улсын засгийн газрын тэтгэлэг нь эрдэм шинжилгээний бүх салбарын залуу судлаачдыг дэмжих зорилготой бөгөөд уг хөтөлбөрт магистрын болон  докторын дараах сургалт, судалгааг хамрахгүй.

Санамж: Финлянд улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт илгээх өргөдлийн маягт нь сургалт, судалгааны өргөдлийн маягт биш, харин санхүүжилт олох өргөдөл гэдгийг анхаарна уу.

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд юуны өмнө Финляндын их сургууль, олон нийтийн судалгааны хүрээлэнд өргөдөл мэдүүлж зочин докторант оюутан, судлаач эсвэл докторант оюутан гэсэн статустай болох хэрэгтэй.

Докторын сургалт, судалгаанд хэрхэн бүртгүүлэх талаар мэдээллийг Doctoral Admissions хэсгээс олж үзнэ үү.

Энэ хөтөлбөрт Финлянд улстай зохих салбарт хамтын ажиллагааны гэрээтэй дараах улсын иргэд бүртгүүлэх эрхтэй. Үүнд:

Австри, Хятад, Куба, Египет, Энэтхэг, Израйл, Мексик, Япон, Монгол, Намиб, Турк, Украин

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бүртгүүлэхээсээ өмнө хүлээн авагч Финляндын их сургуультай гэрээ байгуулсан байна. Энэ талаар мэдээллийг Doctoral Admissions хэсгээс олж үзнэ үү.
  • Хүлээн авагч их сургуулийн багшаас урилга захиа авсан байна. Хүлээн авагч их сургууль энэ төсөлд хэрхэн оролцох талаар энэ захианд бичсэн байна.
  • Магистрын дипломтой байна.
  • Зочин оюутнаар магистрын дараах сургалтанд хамрагдах болон Финлянд улсын хүлээн авагч их сургууль, олон нийтийн судалгааны хүрээлэнд судалгаа хийх, багшаар ажиллах, докторын сургалтын чиглэлийг дагах.
  • Тэтгэлэгт хөтөлбөр эхлэх үед өмнө нь 1-ээс дээш жилийн хугацаагаар Финлянд улсын дээд боловсролын байгууллагад сурч, ажиллаж байгаагүй
  • Зохих хэл дээр нь сурч, судалгаа хийх хэмжээний бичгийн ба ярианы чадвартай болохыг харуулж чадах
  • Иргэний харъяаллын хувьд дээрх улс орны иргэн байна.

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт ТOEFL, IELTS-ийн шалгалтын оноотой байхыг шаардахгүй, гэхдээ хүлээн авагч их сургуулийн зүгээс урилга өгөхдөө хэлний мэдлэг сайтай гэж дүгнэсэн захиа зэрэг англи хэлний мэдлэгийг харуулаж чадах албан ёсны батламж, бичигтэй байна.

Тэтгэлэгт дараах зүйлс хамарна.

–       1 сарын 1200 еврогийн тэтгэлэг

–       2015 оны засгийн газрын тэтгэлгээс тэтгэлгийн хэмжээ 1500 евро болох бөгөөд 2014 оны 9 сарын 1-ний өдрөөс өмнө энэ хөтөлбөрт бүртгүүлсэн хүн үүнд хамаарахгүй.

–       Тээврийн зардлыг бүртгүүлэгч хувиараа хариуцна.

Сурч, судалгаа хийх оюутан, судлаач нар энэ улсад ирж суралцахын өмнө Before your arrival хэсэг рүү орж мэдээлэл авна уу.

Финлянд улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн докторын түвшний сургалт 3-9 сар үргэлжлэх бөгөөд бүртгүүлэгч хамгийн ихдээ 9 сарын хугацаанд суралцана. Өөрөөр хэлбэл хэрэв докторын шатны 9 сарын хугацаатай тэтгэлэг олж чадсан, үргэлжлүүлж тэтгэлэг авах хүсэлтэй бол other sources of fundingхэсэг рүү орж, мэдээлэл авч, ивээн тэтгэгч хайна.

Бүртгүүлэх арга:

Финлянд улсын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлж буй иргэн материалаа Боловсрол, Шинжлэх Ухааны Яам дээр өгнө үү. Яамнаас хүмүүсийн материалд бичиг хийж, илгээнэ.

И-мэйл: mecs@mecs.gov.mn

www.mecs.gov.mn

Та материал тань шалгарч Финлянд руу илгээгдсэн ч өөрийн хариуг 6 сарын дундуур хүртэл авч чадаагүй бол contact us хэсэг рүү орж холбоо барих боломжтой.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт

2014-2015 тэтгэлэгт хөтөлбөрт өгөх өргөдлийн маягтыг эндээс орж татаж авна уу.

Finnish Government Scholarship Pool application form 2014-2015

Хийж дуусахын өмнө өргөдлийн маягтаа компьютер дээрээ хадгалж авна уу.

Өргөдлийг бүрэн шивнэ. Та хэсгээс хэсэг рүү шилжих бол tab товч дээр дарна. Сонголт хийхдээ space дээр дарах юм уу, маузынхаа зүүн товч дээр дарна.

Өргөдлөө дуусгаад хэвлэж, гарын үсэг зурна.

Бүрдүүлэх материал:

  • Бүрэн гүйцэд, гарын үсэгтэй өргөдөл
  • CV
  • Хамгийн сүүлд гардсан дипломын хуулбар (англи, финлянд эсвэл швед хэл рүү үнэн зөв орчуулж илгээнэ, эх хувиар нь илгээж болохгүй ба илгээвэл буцааж олгохгүй)
  • Санал болгох 2 захиа
  • Сурах, судалгаа хийх төлөвлөгөө ( тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх болсон үндэслэл, зорилго, ажлын төлөвлөгөө ба ажиллах арга зүй, хүлээж байгаа үр дүнгийн талаар бичсэн, 2-5 хуудас)
  • Финлянд дахь их сургууль, хүрээлэнгийн хүлээн авах хүсэлтэй багшаас өгсөн урилга захиа.
  • Финлянд, Швед, Англи хэлний сертификат юм уу өөр хэлний мэдлэгийг харуулах батламжууд

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг general information section regarding CIMO scholarships,  хэсэг рүү орж үзэх болон http://www.studyinfinland.fi/tuition_and_scholarships/cimo_scholarships/finnish_government_scholarship_pool линк рүү орно уу

Энэ хөтөлбөрийг сонирхож буй иргэд материалаа эртнээс бүрдүүлж, суралцах хүсэлтэй сургуулийнхаа багш нараас захиа хийлгэнэ үү.