“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт болно

Share Button

Эрхэм хүндэт МУИС-ийн оюутан, багш, ажилтан та бүхнийг Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод анх удаа 30 гаруй мянган хүнийг хамруулан зохион байгуулагдах гэж буй “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд хамт олон, гэр бүлээрээ нэгдэн идэвхтэй оролцохыг уриалж байна. Гүйлтийг мэргэжлийн болон сонирхогчдын гэж ангилах бөгөөд наснаас хамааран гүйх зай өөр байна. Амжилттай оролцсон гүйгчдийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм байна.

Гүйлтэд заавал урьдчилан бүртгүүлэх ёстой бөгөөд урьдчилан бүртгүүлээгүй хүмүүст энгэрийн дугаар олгохгүй. Бүртгүүлэхдээ http://sport.ub.gov.mn/content/register/id/1 хаягаар орж хувийн мэдээллээ оруулсаны дараа Соёлын төв өргөө, Монголын театрын музейн 3 давхарт байрлах Нийслэлийн биеийн тамир, спортын газарт иргэний үнэмлэх, цээж зургийн хамт очиж баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар