“МУИС -2014” элсэгчдэд зориулсан өдөрлөгийн удирдамж
Хэзээ: 2014 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд
Хаана: Монгол-Япон төвийн өмнөх талбайд /Байршлын зургийг хавсаргав/
Зохион байгуулагч: МУИС Оюутанд үйлчлэх төв
Зорилго: Өдөрлөгийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Сургуулийн шинэ бүтэц, элсэлтийн шинэ журмыг танилцуулах, уг журмын дагуу элсэгчдэд олгож буй давуу тал, боломжийг эцэг эх, элсэгч, олон нийтэд таниулах, сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход туслалцаа үзүүлэхэд чиглэнэ.
Зохион байгуулагдах арга хэмжээ:
- МУИС-ийн танилцуулга брошур, элсэлтийн журмын танилцуулга
- Сонирхсон мэргэжил, хөтөлбөрийн талаар мэдээлэл, зөвөлгөө авах
- МУИС-ийн авъяаслаг оюутнуудын урлагийн үзүүлбэртэй танилцах
- МУИС-ийн шилдэг клубуудын үйл ажиллагаатай танилцах
Холбоо барих: 77307730-1143, 88056088 /Оюутанд үйлчлэх төв/