Та бүхнийг 2014 оны Япон улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн (JDS- Japanese Development Scholarship) хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

Монгол Улсын засгийн газар 2001 онд Япон улсын засгийн газрын тусламжтай Хүний нөөцийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг анх эхлүүлсэн. Энэ төслийн зорилго нь Монгол Улсын төрийн албанд ажиллаж байгаа залуу албан хаагчдыг дэмжих, улс орондоо эргэн ирж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаас шийдвэрлэх, улсын шилдэг боловсон хүчнийг сургах юм.

2014 оны 8 сарын байдлаар Монгол Улсын 195 иргэн тэтгэлэг хүртэж, Япон улсад боловсролоо дээшлүүлэн, эх орондоо эргэж ирээд байна.

Эзэмших зэрэг:

Магистр (Сургалтын хугацаа 2 жил, Англи хэл дээр хичээл заана.)

Суралцах чиглэл:

  • Байгаль орчинд ээлтэйгээр байгалийн баялаг ашиглах менежмент (Хүрээлэн буй орчны менежмент)
  • Байгаль орчинд ээлтэйгээр байгалийн баялаг ашиглах менежмент (Байгалийн баялагийн инженерчлэл)
  • Эдийн засгийн бодлогын менежмент
  • Эрх зүйн тогтоцооны хөгжил
  • Бизнесийн орчны хөгжил
  • Олон нийтийн удирдлага
  • Хотын хөгжлийн инженечрлэл
  • Хот тохижилтын бодлогын хөгжил

Иргэдэд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2015 оны 04 дүгээр сарын байдлаар 22-39 насны байх
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их сургуулиас бакалаврын зэрэг эзэмшсэн байх
  • Зааж өгсөн байгууллагуудын байнгын албан хаагч байх
  • Өргөдөл өгөх үед бакалаврын зэрэг хамгаалснаас хойш 2 жил нэг салбартаа ажилласан байх
  • Магистрийн хөтөлбөрт суралцах гадны тэтгэлэг өмнө нь авч байгаагүй
  • Хөдөө орон нутгийн иргэд шалгаруулалтын хоёрдугаар шатанд замын зардлаа  авна.

Шалгаруулалт:

Өргөдлийг хүлээн авах: 2014 оны 10 дугаар сарын 10

Англи хэл (TOEFL), Математикийн шалгалт 2014 оны 11 сарын дундуур

1 дүгээр шатны шалгаруулалт: 2014 оны 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын дундуур

Өргөдөл мэдүүлэгчийн материалыг Япон улсын их дээд сургуулийн профессорууд үзэж танилцана

2 дугаар шатны шалгаруулалт: 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр

Япон улсын их дээд сургуулийн профессорууд ярилцлага авна

Эрүүл мэндийн үзлэг

3 дугаар шатны шалгаруулалт: 2015 оны 02 дугаар сарын эхээр

Үйл ажиллагаа хариуцагч холбооны гишүүд ярилцлага авна

Сонголтын дараах цагийн хуваарь

Сонгогдсон хүмүүст Япон явахаас өмнө зөвөлгөө өгнө- 2015 оны 07 дугаар сараас 08 дугаар сард

Япон явна- 2015 оны 08 дугаар сард

Япон улсын хүлээн авагч их сургуульд элсэнэ- 2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд

Нутаг буцна- 2017 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Монгол, Япон 2 улс хооронд ирж, очих нийсэх онгоцны зардал
  • Сар бүрийн Япон улсад амьдрах амжиргааны зардал
  • Япон улсын хүлээн авагч их сургуулийн сургалтын төлбөр
  • Бусад төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдэх, өргөдлийн маягт бөглөх аргачлалыг татаж авах бол: http://jds-scholarship.org/хаягаар орно уу.

Энэ хөтөлбөрт бүртгүүлэх иргэд холбогдох мэдээллээ 2014 оны 09 дүгээр сарын 03-ны дотор МУИС-ийн Хичээлийн 1-р байр, 2 давхар, 207 тоот өрөөнд Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтэст өгнө үү. УТАС: 317050.

Нэрсийн жагсаал

08-27 нэрсийн жагсаалт

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар