БШУЯ-ны боловсруулсан “Магистр, Докторын сургалт эрхлэх нийтлэг журмын” төслийг хэлэлцүүллээ

Share Button

2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр МУИС-ийн эрдмийн танхимд БШУЯ-ны боловсруулсан Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журмын” төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж санал авлаа.

Дээрх хэлэлцүүлэгт  МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооны гишүүд, Хөтөлбөрийн дэд хороо, МУИС-ийн Захирал, бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд оролцсоноос гадна БШУ-ны мэргэжилтэн,  АШУҮИС, ШУТИС, ХААИС, МУБИС зэрэг их дээд сургуулиудын магистр, докторын сургалт  хариуцсан  дэд захирлууд, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал  эрхэлсэн дэд захирлууд, Сургалтын нэгдсэн албаны дарга нар  оролцож санал өгч, хэлэлцүүлгийг амжилттай өрнүүллээ.

Эрдэмтэн профессоруудын гаргасан үнэтэй саналыг 2014 оны 9 дүгээр сарын 12-нд БШУЯ-ны Стратеги бодлого  төлөвлөлтийн газарт хүргүүлэх болно.

6

1

2

3

4

5

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар