Монгол Улсын эдийн засаг шилжилтийн хүнд үеэ амжилттай давж, өсөлтийн замд орж, түүнийг хөдөлгөгч хүч болсон хувийн хэвшлийн бизнес цэцэглэн хөгжиж байна. Эдийн засаг, бизнесийн энэхүү хөгжлийг дагалдан эдийн засаг, бизнесийн сэтгүүлзүй өндөр түвшинд хөгжих шаардлага тулгарч байгаа билээ. Хэвлэл мэдээллийн бизнесийн өрсөлдөөний орчин өөрчлөгдөж, гадаадын хэвлэл мэдээллийн нэр хүндтэй агентлагууд салбараа нээж ажиллах болсон нь дотоодын байгууллагуудыг “суралцагч байгууллага” байх, сэтгүүлчдээ эдийн засаг, бизнесийн гүн гүнзгий мэдлэгтэй болгож хөгжүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм.
Монгол улсдаа олон салбарт шилдэг мэргэжилтнүүдийг сурган бэлдэж ирсэн МУИС-ийн уламжлал, чадавхид тулгуурлан МУИС-ийн Бизнесийн Сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль) нь Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, МУИС-ийн Төгсөлтийн Дараах Сургуультай хамтарсан “Эдийн засаг, бизнесийн сэтгүүлзүйн дээд курс: Эдийн засаг, бизнесийн ахисан түвшний сургалт”– ыг 2014 оны 9 сарын 22-оос 10 сарын 14-ний хооронд зохион байгуулна.
Тус сургалтанд суралцсанаар та хөгжил, тогтвортой хөгжил, олон улсын харилцаа, эдийн засаг, бизнесийн чиглэлээр олны анхааралд байдаг сэдвүүдээр тухайн салбарын шилдэг судлаач, экспертүүдээс сүүлийн үеийн мэдлэг, арга барилуудыг богино хугацаанд суралцаж, ажилдаа хэрэгжүүлэх чухал санаануудыг олж авна.
Сургалтын давуу талууд:
- МУИС-ийн сэтгүүлзүй, олон улсын харилцаа, эдийн засаг, бизнесийн салбарын тэргүүлэх, шилдэг профессор, багш нар хичээлүүдийг удирдан явуулна
- Ахисан түвшний агуулгыг хамарсан буюу МУИС-ийн магистр, докторын сургалтын түвшний мэдлэг, ойлголтуудыг эзэмшинэ
- Сургалтын хугацаанд Форбес Монголиа сэтгүүлтэй хамтран зохион байгуулах эдийн засаг, нийгмийн сэдвээр өргөн хүрээний судалгаатай нийтлэл бичих уралдаанд оролцоно
- МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний бусад сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс – 10 хувь)
- Сэтгүүлчдийн цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ
- Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)
Сургалтын бүртгэл: 2014 оны 9 сарын 19 өдөр хүртэл явагдана.
Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж авна уу.
Холбоо барих:
Г. Нарангэрэл
Утас: 99227130
Цахим шуудан: naagii0116@yahoo.com
Цахим хуудас: bs.num.edu.mn
Бизнес Консалтинг Төв
МУИС-ийн Бизнесийн сургууль