Шинэ цагийн номын сангийн шав тавьлаа

Share Button

МУИС-ийн шинэ цагийн номын сангийн шав тавих ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Шав тавих ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал А.Галтбаяр, БШУ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган болон Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа болон МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, эрдэмтэн профессор, багш оюутан залуус оролцож Шинэ цагийн номын сангийн шавийг тавьлаа.

2

МУИС 70 гаруй жилийн түүхэндээ стандартын номын сантай байгаагүй билээ. Өөрөөр хэлбэл зориулалтын номын сангийн байранд биш их сургуулийн анги танхим өрөө тасалгааг томсгож багасгаж, өөрчилж зассаар 70 гаруй жилийг үдсэн байна.

3

МУИС-д олон улсын номын сангийн автоматжуулсан КОНА цогц програм хангамж өгөгдлийн бааз ашиглах, дэлхий нэр хүндтэй их сургуулиудын он-лайн сэтгүүл, е-номын сан ашиглах боломж бүрдүүлсэн зэрэг дэвшилтэт технологууд эхнээсээ нэвтэрч буй сайн талууд бий болсоор байгаа бөгөөд шинэ номын сан баригдсанаар  дижитал номын сантай болох, номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох юм.

20

Шинэ дижитал номын сан нь сүүлийн үеийн техник  технологи ашиглаж профессор багш, оюутан залууст цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой болох бөгөөд оюутны бие даан өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчинг бий болгох юм.

Түүнчлэн МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоо нэгдмэл байдал сайжрах, бүхэлдээ монгол хүний оюун ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.

1

5

19

4

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар