Профессор, дэд профессор цол олгох, шилдэг багш шалгаруулах тухай

Share Button

logo_web.jpg12014 оны 9 сарын 17-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлаар энэ жилийн багш нарын баярыг тохиолдуулан МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох, шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг залуу багш шалгаруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд профессор, дэд профессорын цол болон шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, шилдэг залуу багшийн болзол хангасан багш нар материалаа бүрдүүлэн, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлөөр уламжлан 9 сарын 23-ны 10.00 цагаас өмнө Төв байрны 202 тоот өрөөнд байрлах ажлын хэсэгт ирүүлнэ үү. Ажлын хэсэг болзол хангасан эсэхийг хянан магадлаад, дүнг 9 сарын 27-ны өдөр болох МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар