Жилийн жилд л бичиг цаас барин гүйж явдаг залуусын хувьд үнэхээр сэтгэлийг нь сэргээхүйц үйл ажиллагаа болж чадсан. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн Оюутны Холбооны салбар зөвлөлүүд бүгд идэвхи чармайлттай, бэлтгэл сайтай оролцсон. МУИС-ийн Захиргаа оюутны холбоотойгоо хэрхэн хамтарч ажиллаж дэмжиж байдаг нь та бүхний өмнөтодхон харагдана.
Тэмцээний нэгдүгээр байрыг МУИС-ийн Оюутны Холбооны ахмад үеийнхэн болох Конгрессийн гишүүд буюу “АХМАДЫН ЗОЛБОО” баг, хоёрдугаар байрыг Нэгдсэн байрны зөвлөлийн баг, гуравдугаар байрыг Клубуудын Зөвлөлийн баг тус тус хүртсэн юм.
МУИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО ОЮУТАН КОНГРЕСС
Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн алба