2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журмын танилцуулга

Share Button

free-vector-school-symbol-form-of-a-tree-blue_133629_school_symbol_form_of_a_tree_blueЭнэхүү журмын зорилго нь МУИС-д элсэн суралцаж, ерөнхий суурь хичээл судалсан оюутнуудад бакалаврын зэрэг олгох мэргэжлийн хөтөлбөр сонгуулах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой аливаа асуудлыг зохицуулахад оршино.

Оюутны сурлагын голч дүн, амжилттай судалсан хичээлийн багц цаг, МУИС-д элсэхэд тооцуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог жагсааж мэргэжил сонгуулна.

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

МУИС-д элсэн суралцаж байгаа оюутан Ерөнхий суурийн хичээл 8 үндсэн чиглэл бүхий 94 хичээлээс сонгон судалж мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно.

Ерөнхий суурь хичээл нь оюутанд дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндэс буюу ойлгомжтой ярих, бичих, тоон болон тоон бус мэдээллийг боловсруулах, олон ургальч үзэл баримтлалын учир шалтгааныг таньж мэдэх, багаар үр дүнтэй хамтарч ажиллах,  хариуцлагатай байх, харилцан суралцах мэдлэг, ур чадварыг сонгон суралцах хэлбэрээр эзэмшүүлэх зорилготой бүлэг хичээл юм.

Ерөнхий суурийн хичээлийг 8 чиглэлд хуваана .

  1. Байгалийн ухаан  /6 багц цаг/
  2. Хүмүүнлэгийн ухаан  /6 багц цаг/
  3. Нийгмийн ухаан  /6 багц цаг/
  4. Иргэний боловсрол  /3 багц цаг/
  5. Судалгаа шинжилгээний арга зүй  /3 багц цаг/
  6. Яриа, бичгийн ур чадвар  /3 багц цаг/
  7. Англи хэл, бусад хэл  /6 багц цаг/
  8. Биеийн тамирын, эрүүл ахуйн  /3 багц цаг/ гэсэн чиглэлээр хичээл судална.

Оюутан сурлагын голч дүн, амжилттай судалсан хичээлийн багц цаг, МУИС-д элсэхэд тооцуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор жагсааж мэргэжлээ сонгоно.

Шинжлэх ухааны сургууль байгалийн ухааны салбар, нийгмийн ухааны салбар, хүмүүнлэгийн ухааны салбар тус бүрээр, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элссэн оюутан МУИС-ийн Ерөнхий суурийн 24-өөс доошгүй багц цаг буюу 8 хичээл амжилттай судалсан оюутан мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно.Бизнесийн сургууль болон Орхон сургууль, Завхан сургуульд ерөнхий суурь болон мэргэжлийн суурийн 36-аас доошгүй багц цаг буюу 12 хичээлийг амжилттай судалсан оюутан мэргэжлийн хөтөлбөрөө сонгоно. Хууль зүйн сургууль нэг хөтөлбөртэй тул хөтөлбөр сонгохгүй.

Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү

“2014-2015 оны хичээлийн жилд элссэн Бакалаврын түвшний оюутны мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ын дагуу Бүрэлдэхүүн сургуулиудаас ирсэн хяналтын тоог ЭНД ДАРЖ үзнэ үү

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар