2014-2015 оны хичээлийн жилд заагдсан Ерөнхий суурийн хичээлд дүн шинжилгээ хийх талаар уулзалт боллоо

Share Button

Untitled-1-RecoveredЕрөнхий суурийн хичээлд дүн шинжилгээ хийж тэдгээрийг цаашид оновчтой, боловсронгуй болгоход шаардлагатай санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын хэсгийн хийх чиг үүргийг тодруулах, эрдмийн хамт олны санал зөвлөмжийг тусгах үүднээс Ерөнхий суурь хичээл заадаг тэнхимийн багш нар, хөтөлбөрийн дэд хороодтой 2015 оны 3 дугаар сарын 27-нд МУИС-ийн II-р байр 328 тоот өрөөнд их завсарлагааны цагаар буюу 12.30 цагт уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ерөнхий суурь заадаг тэнхимийн хөтөлбөрийн дэд хороодын ахлагч, нарийн бичгийн дарга зэрэг 70 гаруй багш оролцож санал бодлоо илэрхийллээ.

Уулзалтын үеэр Ерөнхий суурийн хичээлийн сонголт, түүний талаарх оюутны сэтгэлханамжийн судалгааны дүнг Сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат танилцуулж, ерөнхий суурийн хичээлийн талаар багш нарт тохиолдож буй хүндрэл болон цаашид хэрхэн боловсронгуй болгон сайжруулах талаар ярилцлага хийж, ажлын хэсэгт шаардлагатай санал авах ажлыг зохион байгууллаа.

Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, бодлогын шийдвэр боловсруулахад шаардлагатай эмпирик судалгаа шинжилгээний үндэслэл бэлдэх үүднээс Ерөнхий суурь хичээлийн сонголтын дүн шинжилгээ болон Ерөнхий суурийн хичээлийн талаарх Оюутны сэтгэл ханамжийн судалгааг хийж үр дүнг нэгтгэн гаргасан юм. МУИС-ийн Ерөнхий суурь хичээлийн хэрэгжилтийн шинжилгээ, оюутны сэтгэл ханамжийн судалгааны танилцуулгатай ЭНД ДАРЖ танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар