Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
-
Гавьяат багш Д.Цэвэгмидийн дурсгалын самбарыг МУИС-ийн хананд байршууллаа МУ-ын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, НҮБ-ын 1961 оны аравдугаар сарын 27-ны 16-р хурлын индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн үг хэлж, БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн орноор элсүүлсэн түүхэн гавьяаг нь үеийн үедээ дурсан санаг хэмээн түүний гэгээн дүрийг товойлгон дүрсэлсэн самбарыг өнөөдөр МУИС-ийн Хичээлийн Төв байрын гадна хананд ёслол хүндэтгэлтэйгээр байршууллаа.
https://news.num.edu.mn/?p=24497
- АКАДЕМИЧ Б.РИНЧЕНИЙ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
https://news.num.edu.mn/?p=24373
-
“Боловсрол судлал” сэтгүүл цахим хэлбэрт шилжиж, өгүүллээ байршуулах эрх хүн бүрт нээлттэй боллоо МУИС-ийн ТДС-ийн дэргэдэх Мэргэжлийн Дидактикийн Сургалт Судалгааны Төвөөс эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүл 2014-2015 оны хичээлийн жилээс цахим хувилбарт шилжиж, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эрдэм шинжилгээний өгүүллийг онлайнаар авч эхэлснээр үйлчилгээнд дэвшил авчирсан үйл явдал боллоо.
https://news.num.edu.mn/?p=24320
-
Англи Хэлний Улсын V Олимпиадад МУИС-ийн оюутнууд хошуучиллаа
https://news.num.edu.mn/?p=24410