Шинжлэх ухааны сургуулийн Орчны шинжилгээний лаборатори
Ажлын байрны нэр: Лаборант
Тусгай шаардлага:
- Физикийн чиглэлээр магистр зэрэгтэй,
- Атомын цацаргалт ба шингээлтийн спектрометрүүд, Молекулын шингээлт ба Рамен сарнилын спектрометрүүд дээр ажиллах чадвартай,
- Хүчил, шүлт, хүнд металлын уусмалууд зэрэг химийн түрэмгий болон хорт бодисууд, даралтад сав бүхий шатамхай, тэсрэмхий /ацетилен, хүчилтөрөгч/ хийтэй аюулгүй харьцах чадвартай,
- Хатуу шингэн органик, органик биш дээжийг шинжилгээнд бэлтгэн нойтон химийн аргаар болон микродолгионы аргаар задлах чадвартай.
Нийтлэг шаардлага:
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай,
- Англи хэлний мэргэжлийн түвшинд уншиж, бичих чадвартай,
- Багаар ажиллах чадвартай,
- Харилцааны соёл, ёс зүйтэй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрийн албан хаагчийн анкет
- Мэргэшлийн бэлтгэлийн талаарх диплом, үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажиллах хүсэл зорилгоо илэрхийлсэн өргөдөл
БҮРТГЭЛ: МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 17.30 цаг хүртэл
Утас: 77307730-1135