МУИС элсэгчдээ цахимаар бүртгэж эхэллээ

Share Button

9aef3ebb02033b0boriginalДээд боловсролын салбарт шинэчлэл хийж, төрийн өмчийн таван их, дээд сургууль бүтцээ өөрчлөн, техник технологийн дэвшил нэвтрүүлж буй. Энэ хүрээнд МУИС бакалаврын хөтөлбөрт элсэгчдийг онлайнаар бүртгэж эхэлжээ. Тус сургуульд элсэх хүсэлтэй хэн бүхэн Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд нэвтэрч, зааврын дагуу бүртгүүлнэ.Ингэхдээ оюутан тусгай нэг хөтөлбөрт бус, элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн багц хөтөлбөрт хүсэлтээ гаргах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гармагц элсэхийг хүссэн тухайн бүрэлдэхүүн сургуульд нь оноогоор нь жагсааж элсүүлэх аж. Элсэгчид суурь хичээлээ үзэж дууссаны дараа мэргэжлээ сонгоно. Тэнцсэн оюутан 48 цагийн дотор эхний улирлын үйлчилгээний төлбөр 100.000 төгрөгийг төлөх ёстой. Эс бөгөөс тус сургуульд сурахаас татгалзаж байна гэж үзээд, дараагийн хүүхдэд боломж олгох гэнэ. Орон нутгийн элсэгчид ч мөн энэ маягаар бүртгүүлнэ. Бүртгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Цахимаар бүртгэдэг болсноор оюутнууд дугаарлан зогсох шаардлагагүй, ар, өврийн хаалга үгүй болох гэнэ. Энэ мэт онцлог, хэрхэн бүртгүүлэх мэдээллийг нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд таниулах ажил тавдугаар сарын сүүлч хүртэл орон даяар хийгдэх аж. Одоогоор Баянзүрх дүүргийн гурван сургууль болон Өмнөговь, Дундговь аймагт тус сургуулийнхан ажиллаад байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар