Монгол Улсын Их Сургуулийн оюутны холбоо, оюутан конгрессоос нийт оюутнуудынхаа дунд анх удаа “МУИС-ийнхан НЭГ ГЭР БҮЛ” төслийг санаачилж, “МУИС-ийн бахархлын долоо хоногууд” аянаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. Аянаар 2 долоо хоногийн турш 5 Бүрэлдэхүүн, 2 салбар сургуулийн болон гадаад оюутнуудыг хамарсан 12 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Оюутны төлөөллийн байгууллага уг ажлаараа үе тэнгийн нөхдөө МУИС-д сурдгаараа бахархах, идэвх санаачилгыг өдөөх, цаашлаад ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад МУИС-ийг сонгон суралцах тэмүүллийг бадраах зорилго тээн өнөөдөр ийнхүү нээлтийн арга хэмжээгээ амжилттай хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд ХШУИС-ийн захирал Ш.Нямбаа, ШУС-ийн захирал Баяртогтох нар хүрэлцэн ирж сэтгэгдлээ хуваалцлаа
МУИС-ийн Оюутны холбоо, оюутан конгрессийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа эл төслөөр эхлүүлж буй юм. Их сургуулийн оюутнууд та бүхэн нэгдэж төлөвлөгдсөн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Шинээр байгуулагдсан Оюутны холбооныхондоо сурлага, хөдөлмөр, нийгмийн төлөөх үйлсэд нь амжилт хүсье!
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬ
1. #NUMFamily Opening Ceremony /Нээлтийн үйл ажиллагаа/
тавдугаар сарын 12-нд МУИС I байрны гадна. МУИС-ийн захиргаа, сургалтын албаныхан, оюутны холбоо, авьяаслаг оюутнууд болоод МУИС-ийн нийт оюутнууд оролцоно
2. #NUMTV /МУИС-ийн оюутанд мэдээ мэдээлэл олгох NUM-TV-ийн эхний дугаар та бүхэнд хүрнэ/
3. #NUMStyleChallenge /”Би МУИС-ийн оюутан” сэдэвт фото зургийн чөлөөт бүс байрлаж нийт МУИС-ийн оюутнуудын дунд #challenge явуулна/ Шилдэг оролцогчид ивээн тэтгэгчдийн шагналтай
4. #NUMWelfie /”Бид нэг анги” сэдэвт анги хамт олны Сэлфи зургийн уралдаан. Багшийг оролцуулсан байх шаардлагатай. Шилдэг хамт олон ивээн тэтгэгчдийн шагналтай/
5. #NUMCoverDay /Дуулах дуртай, бүжиглэх дуртай, өөрийгөө илэрхийлэх дуртай залуусийн чөлөөт бүс. тавдугаар сарын 15-нд МУИС-ийн 2-ийн ард талбайд болно. Шилдэг оролцогчид шагналтай.
6. #NUMSmile /”Оюутнуудад инээмсэглэл бэлэглэх дүрс бичлэгүүд/
7. #NUMReader /Ном унших дуртай, эсвэл бусдын уншиж амжаагүй номыг уншсан гэх мэт номонд хайртай оюутнууд цугларч “ном хаялцан” мэдлэгээ бусаддаа хуваалцана. Тавдугаар сарын 19-нд.
8. #NUMLeader /МУИС-ийн аварга шалгаруулах мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн тавдугаар сарын 16, 17-нд/
9. #NUMResearch /МУИС-ийн аварга шалгаруулах эрдэм шинжилгээний хурал/
10. #NUMCultureDay /Гадаад оюутнуудын өдөрлөг тавдугаар сарын 22-нд/
11. #NUMMob /Сургуулийн дундах Флашмоб бүжгийн уралдаан/
12. #NUMFamily Closing Ceremony /МУИС Гэр бүл-НЭГ ГЭР БҮЛ төслийн хаалтын үйл ажиллагаа. Шилдэг оролцогчдыг алдаршуулах/
Хамрах хүрээ: МУИС-ийн бүх салбар сургуулиуд, гадаад оюутан, багш ажилчид
Хамтран зохион байгуулагч: МУИСОХ,ОК Talented Students Club, TomNToms Coffee, Aurora Film, Empathy болон бусад компаниуд.
Холбогдох утас: 99213773, 88565665, 95938029