МУИС-ийн Хууль Зүйн Сургууль үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээн хүрээнд ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхим тус сургуулийн “English Speaking” клубтэй хамтран нийт оюутнуудын дунд “Master English” тэмцээнийг 2015 оны 11-р сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээн нь оюутаны англи хэл сурах эрмэлзлийг төрүүлэх, англи хэлний ярих, сонсох, бичих чадвар, мэргэжлийн англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилготой юм.
Өдөрлөгийг нээж ХЗС-ийн захирал Док. Проф. Ж.Эрдэнэбулган, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Док. Дэд проф. Б.Амарсанаа нар англи хэлний, ялангуяа мэргэжлийн англи хэлний ач холбогдлыг онцлон тэмдэглэж үг хэлсэн. Тэмцээнд Олон улсын эрх зүйн, Японы эрх зүйн, Эрх зүйн ангийн оюутнуудын 6 баг идэвхитэй оролцсон бөгөөд англи үгийн үсэглэл дуудах, үг таах, мэргэжлийн англи хэлний мэдлэг шалгах асуулт хариултын тэмцээн болон бусад хөгжөөнт тэмцээнүүдээр мэдлэгээ сорив. Тэмцээний шүүгчээр ХЗС-ийн төгсөгчид болох хуулийн нөхөрлөлд амжилттай ажиллаж байгаа Х.Ариунгоо, О.Майцэцэг, Э.Чандмань нар ажиллаж өөрсдийн ажилладаг байгууллага болон хувийн зүгээс багуудад шагнал гардууллаа. Мөн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Энхзул өөрийн бичиж хэвлүүлсэн 10 сурах бичгийг хандивлаж тэмцээнийг дэмжсэн болно.
Тэмцээний нэгдүгээр байрт олон улсын эрх зүйн 4-р ангийн “Avengers” баг, хоёрдугаар байрт олон улсын эрх зүйн 4-р ангийн “Happy” баг, тусгай шагналд эрх зүйн 3-р ангийн “Evidence” баг тодорсон. Өдөрлөгийг зохион байгуулж амжилттай явуулахад “English Speaking” клуб, клубын удирдагч ГХТөвийн ахлах багш Д.Сарантуяа нар гол үүрэг гүйцэтгэлээ.
Тэмцээний нээлтээс
Нэгдүгээр байр: “Avengers” баг
Хоёрдугаар байр: “Happy” баг