МУИС, Биологийн тэнхмээс 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” уралдаан 2015 оны 11-р сарын 28-нд амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд МУИС, ХААИС, МУБИС, ЭМШУИС, Этүгэн, Монос зэрэг их сургуулиудын 21 баг оролцлоо. Уг тэмцээний зорилго нь оюутнууд байгалийн ургамлыг таньж мэдэх, тодорхойлох, ургамлын овог, төрөл зүйлийн нэрийг цээжлэх, зөв бичиж сурах цаашид ургамал судлалын чиглэлээр мэргэшин суралцах сонирхолыг төрүүлэх зорилготой юм.
Биологийн тэнхмийн ургамлын цуглуулгын сан, бусад их дээд сургиулиас ирсэн 300 орчим ургамлын хатаадас дээр багууд хувиарын дагуу тэмцээнд бэлдэж оролцдог. Тэмцээнд бэлдсэн ургамлаас 100 ургамлын онцлог шинж тэмдэг болох цэцэг, навч, иш, үндсийг оруулдаг бөгөөд багууд тухайн эд эрхтнийг харж овог, төрөл зүйлийн нэрийг зөв бичих даалгавартай явагддаг.
Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол улсын гавъяат багш Профессор Ц.Жамсран багш оюутан залууст урам зориг өгж үг хэлэв.
Тэмцээнд:
- 1-р байр МУИС- Pentaoploiad баг
- 2-р байр МУИС- Veronica баг
- 3-р байр МУБИС- Tamarix баг
- Тусгай байр – МУИС- Candy crushchid баг тус тус орлоо.
1-р байр МУИС – Pentaoploiad баг
2-р байр МУИС -Veronica баг
3-р байр МУБИС – Tamarix баг
Тусгай байр – МУИС – Candy crushchid баг
Шилдэг оюутан МУИС- Г.Ганбилэг