Сонгон шалгаруулалтанд урьж байна

Share Button

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэгт шалгарсан “Монгол улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” сэдэвт төсөлд Судалгааны туслах ажилтан шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Төслийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2015 оны 12 дугаар сарын 25-ны 16.30 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны №206 тоот өрөөнд бүртгэнэ. Утас: 77307730-1140/1141

МУИС-Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар