МУИС-ийн хэмжээнд ус цахилгаанаа хэмнэх, хориглосон хэм хэмжээг зурагт хуудсаар дамжуулан мэдээлэл түгээх үйл ажиллагаагаар Хэмнэлт, ёсзүйн аян үргэлжилж байна.
Оюутны байруудад Стакан усаар шүдээ угааж хэвшицгээе, Тамхи татахыг хориглоно, Хог хаяхгүй байхыг хүсье, Камер ажиллаж байна, цахилгаанаа салгая, 00-ын усаа татна уу, утсаар ярихыг хориглоно зэрэг уриалгыг бүрэн байршуулжээ. Мөн яаралтай тусламжын утасны жагсаалт болон байрны журамтай холбоотой гарын авлага тараагаад байна.
Энэ хүрээнд оюутнууд ус, цахилгаандаа хэмнэлт гаргах, хориглосон хэм хэмжээг мөрдүүлэх, тэдэнд шаардлага тавих нөхцөл бүрдэнэ гэж МД-ын Оюутны холбооныхон үзэж байна.
Мөн МУИС-ийн Эрдмийн танхимын үүдний хэсэгт хөзөр тоглох, чанга дуу чимээ гаргах, альваа үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг оюутнууддаа анхааруулж байна.
МД-ын Оюутны холбоо