МУИС-ийн авъяаслаг оюутнууд Эрдэнэт хотод тайлан тоглолтоо амжилттай хийлээ

Share Button

МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрийн тайлан тоглолт Эрдэнэт хотод амжилттай болж өнгөрлөө.

Тайлан тоглолтын баг хамт олныг МУИС-ийн Орхон сургуулийн захирал доктор, профессор Д.Намжил тэргүүтэй багш нар, Орхон сургуулийн Оюутны холбооныхон хүлээн авч уулзаж бүхий л талаар дэмжиж туслалцаа үзүүлсэн гэдгийг дурьдан хэлэх нь зүйн хэрэг юм.

Тайлан тоглолтод нийт 50 гаруй оюутан оролцсон бөгөөд хамтын хөдөлмөрийн үр шимээр өргөн хүрээний тайлан тоглолтыг Эрдэнэт хотын оюутан залуус, иргэдэд хүргэж тайзыг эзэгнэж чадлаа. Урлагийн шилдэг үзүүлбэрийн төрөлд гоцлол хөгжим,  цэнгээнт бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дуу, чөлөөт бүжиг гэх төрлүүд багтсан бөгөөд  үзэгчдийн нижгэнсэн алга ташилт, уухайгаар тасраагүй юм.

Бидний чин хүсэл зорилго болбоос оюутан залууст соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын үнэт зүйлийг өвлүүлэн эзэмшүүлэх, тэдгээрийг сурталчлах,  урлаг уран сайхны боловсрол, нийтийн соёлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад оршиж буй юм.

3

Тоглолтын дараа оюутан залуус МУИС-ийн салбар сургууль Орхон сургуулиар зочилж салбар сургуулийнхаа үйл ажиллагаа анги танхимтай танилцсан юм.

1

Тоглолтын үйл явцаас…

IMG_0471 IMG_0477 IMG_0510 IMG_0507 IMG_0505 IMG_0508 IMG_0495  IMG_0517 IMG_0523 IMG_0541 IMG_0549 IMG_0612 IMG_0611 IMG_0609 IMG_0606 IMG_0560

IMG_0749

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар