МУИС нь энэ долоо хоногт болсон үйл явдлын хураангуй тойм мэдээллийг уншигч та бүхэндээ нийтлэн хүргэж байна.
МУИС-ийн Оюутан Монголын ирээдүй
Монгол Улсын Их Сургууль 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 06 дугаар сарын 30-ны 18.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь 2016-2017 оны хичээлийн жилд
- Шинжлэх ухааны сургууль
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
- Завхан сургууль
- Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
ЭЛСЭГЧ Та МУИС-д элсэн суралцсанаар:
Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол ЭЛСЭГЧ МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.
Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжыг МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА.
Сонордуулга:
МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн Магистр, докторын хөтөлбөрийн элсэлт 2016 оны 07 дугаар сарын 01-нд эхлэхээр боллоо.
МУИС-ийн Сургалтын Нэгдсэн Алба
ИТДБ (Инженер Технологийн Дээд Боловсрол) төслийн “Сэргээгдэх эрчим хүч, нарны энергийн технологийн судалгаа хөгжүүлэлт” сэдвийн хүрээнд, Японы Аж Үйлдвэрийн Дэвшилтэт Технологийн Институт, Фүкүшима СЭХ-ний хүрээлэнгийн судлаач Отани Кэнжи (VS, Kenji OTANI, Fukushima Renewable Energy Institute (FREA), National Institute of Advanced Industrial Science and Technology, AIST) нь МУИС-ын урилгаар Монголд 5 хоног ажиллаад буцлаа.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн “ЭРХ ЗҮЙ, NUM LAW REVIEW” шинэ дугаар буюу 33, 34 дэх цуврал худалдаанд гарлаа.
Дээд Боловсрол Судлалын Монголын Нийгэмлэгээс санаачлан БСШУЯ, Монголын ШУА-ийн идэвхтэй дэмжлэг, МИДСК, ШУТИС, МУБИС-ийн зохион байгуулалтын оролцоотойгоор “Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал” сэдэвт симпозиумыг 2016 оны 6-р сарын 8-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор дамжуулан уншина уу.
Монгол Улсын Их Сургуульд элсэн суралцахыг урьж байна https://news.num.edu.mn/?p=35725
МУИС-ХШУИС ба AIST/FREA-ын хамтарсан судалгаа эхлүүлж байна https://news.num.edu.mn/?p=35755
МУИС-ийн нийт багш, ажилтнуудын анхааралд https://news.num.edu.mn/?p=35765
ХЗС: “ЭРХ ЗҮЙ, NUM LAW REVIEW”-ийн шинэ дугаар худалдаанд гарлаа https://news.num.edu.mn/?p=35768
“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМЫН ЗӨВЛӨМЖ https://news.num.edu.mn/?p=35777