МУИС, “Энержи ресурс ХХК”-тай хамтран ажиллахаар болов

Share Button

Өчигдөр МУИС-ийн баг хамтран ажиллах боломжийн талаар ярилцахаар “Энержи ресурс ХХК”-ийн  удирдлагуудтай уулзлаа. Уулзалтанд Энержи ресурс ХХК-ийн Үйл ажиллагаа, төслийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч Ч.Даваахүү,   Компанийн Нийгмийн хариуцлага, Орон нутгийн харилцааны газрын дарга З.Сугармаа нар МУИС-ийн дэд захирал Ч.Ганзориг, А.Галтбаяр, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Нүүрсний судалгааны төвийн захирал Б.Энхсаруул , Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Саранцэцэг нарыг хүлээн авч уулзаад хамтран ажиллах чиглэлүүдийг судалж, хамтын ажиллагааны санамж бичиг зурж, төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо.

 

Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар