“Нийслэл хүрээ” сэдэвт эссэ бичлэгийн
уралдааны удирдамж
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг 1912 онд “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд 02 дугаар сарын 09-ний өдөр тохиох баярын өдрийг угтан дүүргийн Их, дээд болон Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудын ахлах ангийн оюутан, сурагчдын дунд “Нийслэл хүрээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.
Уралдаанд дараах байдлаар хамрагдана.
1. Ахлах анги /9-11 дүгээр анги/
2. Их, дээд сургууль /1-5дугаар дамжаа/
Уралдаанд оролцогчид эссэгээ 2012 оны 01 дүгээр сарын 31-ны дотор Засаг даргын Тамгын газарт буюу тухайн хорооны Нийгмийн ажилтанд ирүүлнэ үү. Үүнд:
- Эссэг “Нийслэл хүрээ” сэдвийн хүрээнд 500-1000 үгэнд багтааж бичих
- Хэмжээ А4, /arial/ үсгийн фонт 12, мөр хооронд 1.5 байх
Шалгаруулалтыг 02 дугаар сарын 09-нийг хүртэл зохион байгуулж ангилал бүрт нь 1-3 дугаар байрыг эзлүүлж дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнана.
Харилцах утас: 325817, 327427, 99061125, 99270888
Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М.Амартунгалаг, Ш.Саранчимэг