2016-2017 оны хичээлийн жилийн оюутны спортын бага наадам 2016 оны 11 сарын 20-27-ны өдрүүдэд хичээлийн 4, 8-р байрны спорт зааланд зохион байгуулагдаж өндөрлөх юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр БТТ-ийн ахлах багш доктор Р.Гантулга ажиллаж байна. Тэмцээнд 7 сургуулиас шалгарсан шилдэг 450 гаруй оюутан тамирчид спортын 6 төрлөөр өрсөлдөнө.