Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачид, МУИС-ийн шилдэг оюуны өмч бүтээгчид, нийгэм, хүмүүнлэгийн салбарын гадаадад хэвлүүлсэн олон улсын хэмжээний нэг сэдэвт бүтээлийг туурвисан судлаачдыг алдаршуулах талархлын арга хэмжээг үндэсний хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд эрдэм шинжилгээний JCR индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдийн түвшинг үнэлэн гаргадаг Clarivate Analytics компанийн Хятад улс дах албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд, БСШУС-ын яамны удирдлага болон ШУА, АШУҮИС, ШУТИС, ХААИС, УБИС зэрэг үндэсний судалгаа шинжилгээний байгууллагуудын шилдэг судлаачдын төлөөллүүд оролцлоо.
Түүнчлэн уг арга хэмжээнд уригдан оролцсон ОНОМ сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар нь ирэх 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулагдах уг арга хэмжээний 5 жилийн ойн ивээн тэтгэгчээр оролцож хамгийн өндөр импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн судлаачийг шалгаруулан шагнал олгохоор болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна. Мөн МУИС-ийн лицензийн анхны рояалти ашгийг ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ж.Батхүү гардан авлаа.
2015-2016 оны хичээлийн жилд Web of Science мэдээллийн санд өгүүлэл хэвлүүлсэн судлаачид, шилдэг оюуны өмч бүтээгчид, нийгэм, хүмүүнлэгийн салбарын гадаадад хэвлүүлсэн олон улсын хэмжээний нэг сэдэвт бүтээл туурвисан судлаачдыг МУИС-ийн Захирлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны А/308 тоот тушаалаар цом, мөнгөн шагналаар урамшуулах шийдвэр гарсан бөгөөд эдгээр шилдэг судлаач, багш нартаа цаашдын эрдмийн их ажилд өндөр амжилт хүсэн ерөөе!
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс
Хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн судлаачид
- Л.Ариунцэцэг, Биологийн тэнхим
- С.Батбилэг, Хэрэглээний математикийн тэнхим
- Ц.Батболд, Математикийн тэнхим
- Д.Баярлхагва, Биологийн тэнхим
- Б.Барсболд, Хэрэглээний математикийн тэнхим
- О.Болормаа, Химийн тэнхим
- С.Лодойсамба, /2 өгүүлэл/ Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим
- Б.Отгонтөгс, Бизнесийн сургууль
- А.Орхонсэлэнгэ, Газар зүйн тэнхим
- Б.Оюунцэцэг Биологийн тэнхим
- Р.Тунгалаг, Биологийн тэнхим
- Д.Түмэн, Археологийн тэнхим
- М.Цогбадрах, Биологийн тэнхим
- Н.Сонинхишиг, Биологийн тэнхим
- Ц.Сэлэнгэ, Математикийн хүрээлэн
- Т.Энхбаяр, Биологийн тэнхим
- П.Энхбаяр, Мэдээлэл компьютерийн ухааны тэнхим