“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ыг батлан гаргасан билээ. Энэ журманд аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн нийт суралцагчдад Үндэсний тэтгэлэг олгох асуудлыг зохицуулсан.
Үүнтэй холбоотойгоор МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн нийт оюутнууд тэтгэлэг хүлээн авах ХААН болон Хадгаламж банкны дансны дугаарын бүртгэлийг 2012 оны 02 дугаар сарын 06-ны дотор Бүрэлдэхүүн сургуулийн Захирлын туслахад бүртгүүлнэ үү.
Суралцагч тэтгэлэг хүлээн авах 3 хэлбэр байгаа бөгөөд тэтгэлэгийг сургалтын төлбөрт суутгах, ХААН банк, Хадгаламж банкны дансаар хүлээн авах гэсэн хэлбэрүүдээс сонголтоо хийх юм.
Оюутан суралцагчид яаралтай бүртгэлдээ хамрагдана уу.
ОЮУТАНД ҮЙЛЧЛЭХ ТӨВ