Тайваны Sinica Академи нь Математик, Физикийн шинжлэх ухаан, Амьдрахуйн шинжлэх ухаан болон Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан гэсэн гурван чиглэлийн 24 хүрээлэн, 7судалгааны хүрээлэн нэгдсэн байгууллага юм. Энэ байгууллагын талаар http://www.sinica.edu.tw/main_e.shtml хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Энэ байгууллагын Олон улсын ахисан төвшний хөтөлбөрийн Олон улсын дадлагын хөтөлбөр (TIGP-IIP)-төө та бүхнийг урьж байна. Энэ хөтөлбөр нь улсынхаа шилдэг 10 судалгааны их сургуулиудтай хамтран ажилладаг. Авъяаслаг судлаачид та бүхнийг Тайваны шинжлэх ухааны байгууллагуудын судалгааны шилдэг арга барилтай танилцаж, олон үндэстэн ястны хамтарсан оюун санааны сүлжээнд нэгдэхийг урьж байна.
Онлайн бүртгэл 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд 2 дугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн талаар https://db1x.sinica.edu.tw/tigpSummer/
хуудсаас авна уу.
2017 оны зуны хөтөлбөрт дараах 12 чиглэлийн дадлагын хөтөлбөр орж байна:
- Chemical Biology and Molecular Biophysics
- Molecular Science and Technology
- Molecular and Biological Agricultural Sciences
- Bioinformatics
- Molecular and Cell Biology
- Nano Science and Technology
- Molecular Medicine
- Earth System Science
- Biodiversity
- Interdisciplinary Neuroscience
- Sustainable Chemical Science and Technology
- Social Networks and Human-Centered Computing
Тавигдах шаардлага
(1) 2017 оны 8 дугаар сард Шинжлэх ухааны бакалаврын зэргийн сургалтаа дүүргэх төгсөх ангийн оюутан
(2) Магистр төвшний оюутан
(3) Шинжлэх ухааны бакалавр эсвэл Магистр зэрэгтэй хувь хүн. (Докторын зэрэгт суралцаж буй оюутнууд энэ ангилалд оролцох эрхгүй)