Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд  2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

Шаардлага :

  1. МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
  2. Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  4. Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх

Тухайн сургуулиас тавигдах тусгай шаардлагыг дараах холбоосоос үзнэ үү.татах

  1. Бүрдүүлэх материал:
    • Өргөдлийн маягт татах
    • Бусад нэмэлт материал татах
    • Албан ёсны дүнгийн хуулбар
    • Сургуулийн тодорхойлолт
    • Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах Language Proficiency score TOFEL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
  1. Тэнцсэн тохиолдолд шаардагдах нэмэлт материалууд /Application for Certificate of Eligibility (COE)/

2-1. 5 хувь чээж зураг (3*4 хэмжээтэй)

2-2. Өргөдлийн маягт Certficate of Eligibility (сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг наах, зурагны ард нэрээ бичих)

(Certficate of Eligibility бөглөх заавар татах)

2-3. Гадаад паспортын хуулбар

2-4. Банкны баталгаа -нэг жилийн хугацаанд суралцах бол 960.000 JPY хагас семестр суралцах бол 480.000 JPY-ийг дансанд байршуулсан байх.

Тэтгэлэг : Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY.

Оюутан солилцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү. татах

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17.00 цаг.

Хаана:  МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ.

ОЮУТНЫ АЛБА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар