2017-2018 оны Япон улсын Aoyama Gakuin Их Сургуулийн солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон улсын Aoyama Gakuin Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.

  1. Шаардлага :
  • МУИС-ийн 1, 2, 3 дугаар түвшний бакалварын болон магистрын оюутан байх.
  • Голч оноо 2,5 дээш байх
  • Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Хэлний шаардлага:

Тус сургууль нь 2 кампустай бөгөөд оюутнууд мэргэжлээсээ хамаарч Aoyama болон Sagamihara кампуст суралцана.

Aoyama кампус : (Бүх хөтөлбөрт хамаарна.)

  • Япон хэлийг 1 жилээс доошгүй хугацаанд суралцсан, түвшин тогтоох шалгалтын N5 буюу түүнтэй дүйцэх мэдлэгтэй байх.
  • Эсвэл IELTS 5.5 оноо, iBT TOFEL 68 буюу түүнээс дээш байх. /Зөвхөн Англи дээр суралцах оюутанд хамаарна./

Sagamihara кампус :

  • Шинжлэх ухаан, инженерчлэл, нийгмийн мэдээлэл зүйн хөтөлбөрт:
  • Япон хэлийг 1 жилээс доошгүй хугацаанд суралцсан, түвшин тогтоох шалгалтын N5 буюу түүнтэй дүйцэхү мэдлэгтэй байх.
  • Олон улс судлал, хамтын ажиллагаа, Япон судлалын хөтөлбөрт:
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшиний мэдлэгтэй байх
  • Эсвэл IELTS 5.5 оноо, iBT TOFEL 68 буюу түүнээс дээш байх. /Зөвхөн Англи дээр суралцах оюутанд хамаарна./
  1. Бүрдүүлэх материалууд
1 Өргөдөл*

3.    Гадаад паспорт дээрх бүтэн нэрээ Англиар бичнэ. Мөн нэрээ катаканаар бичих шаардлагатай.

13. Гол хичээлээ суралцах зөвхөн нэг сургуулийг сонгоно.

16. Япон хэл суралцсан жилээ бичнэ. Сурч байгаагүй бол ‘0’ гэж тэмдэглэнэ.

 

2 Сургуулийн дэмжсэн захиа (A Letter of Recommendation)
3 Япон хэлний мэдлэгийг үнэлэх/батлах хуудас* (Хэрэв шаардлагатай бол)
4 Япон хэлний шалгалтын онооны хуулбар (Хэрэв шаардлагатай бол)
5 Англи хэлний мэдлэг (Хэрэв шаардлагатай бол)

Өргөдөл гаргагч нь Япон хэлний шалгалтын оноогүй бол, IELTS 5.5 эсвэл TOEFL iBT 68 эсвэл түүнээс дээш шалгалтын онооны хуулбараа хавсаргана. 3-р хэсгийг үзнэ үү.

 

6

 

Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр)
7

 

 

Суралцах зорилго, төлөвлөгөө

 

A4 хэмжээтэй цаасан дээр 1 нүүрнээс ихгүй байна. Англи хэл дээр бичих боломжтой. Гэхдээ Япон хэл дээр бичвэл илүү зохимжтой. Мастерт суралцах оюутнууд Япон хэл дээр бичих шаардлагатай.

8

 

Багшид зориулсан мэдээллийн хуудас
9

 

Эрүүл мэндийн хуудас*

5 дугаар хэсэг буюу Х-ray заавал харуулах, өргөдлийн хугацаа дуусахаас 3 сарын өмнө үзлэг хийлгэсэн байх, үзлэг хийлгэсэн өдрийг заавал бичнэ.

10

 

Албан ёсны дансны хуулга/Тэтгэлэгт хамрагдсан гэрчилгээ

(Англи хэл дээр)

Үүнд: 1 жил суралцах бол 1,550,000 JPY эсвэл 6 сар суралцах бол 780,000JPY–аас багагүй байна.

 

11 Гадаад паспортын хуулбар

/Тус сургуульд суралцах хугацаанд мөн хүчинтэй байх/

12

 

Нийт 5 ширхэг цээж зураг 4см*3 см, 1 зургийг өргөдлийн маягтын эхний хуудсанд наана. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна. Зурагны ард нэрээ бичнэ.

 

13

 

Certificate of Eligibility өргөдөл* (Шалгарсанд тохиолдолд бүрдүүлнэ.)
14 Дотуур байрны өргөдлийн маягт*

Шинжлэх ухаан, инженер, Нийгмийн мэдээлэл зүй, Олон улс судлал, хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр суралцах бол Sagamiohara кампусын маягтыг сонгоно. Бусад чиглэлээр суралцах бол Aoyama кампусын амягтыг сонгож бөглөнө.

*Өргөдлийн маягтуудыг дараах холбоосоос татна уу:

http://web.iec.aoyama.ac.jp/english/exchange/materials.html

Тэтгэлэг:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Дэлгэрэрэгүй мэдээллийг дараах холбоосуудаас үзнэ үү.

 

Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг хүртэл МУИС-ийн 1-р байр 219 тоотод хүлээн авна.
Бүрдүүлсэн материалуудаа нэг pdf файл болгоод дараах хаягаар илгээнэ үү.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn

Бүх бичиг баримтыг Англи хэл дээр (Япон хэл дээр бүрдүүлэхээс шаардсанаас бусад) бүрдүүлэх бөгөөд цаасаар болон цахим хэлбэрээр тус тус ирүүлэхийг анхаарна уу.

ОЮУТНЫ АЛБА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар