2017 оны оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр эхэллээ. Бүртгэлийг тухайн сургуулийн оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн 2017 оны 02 дугаар сарын 17-ны 10.00 цаг хүртэл бүртгэж авна.
Энэ жил Нийслэлийн цэргийн штабаас их дээд сургуулиудаас оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны тоог хязгаарлаж өгсөн бөгөөд МУИС-аас 50 оюутан хамрагдах юм.
Бүрэлдэхүүн сургуулиас бүртгэх оюутны тоог гарган бүрэлдэхүүн сургуулиудад хүргүүлж, бүртгэх оюутны тоог 1 дүгээр түвшний нийт эрэгтэй оюутнуудын тоонд үндэслэн тогтоосон байгааг анхаарна уу.
| № | Сургууль | 1-р түвшний нийт оюутан | Эндээс эрэгтэй оюутан | Эзлэх хувь % | Бүртгэх оюутны тоо |
| 1 | ШУС-БУС | 614 | 223 | 20 | 12 |
| 2 | ШУС-ХУС | 652 | 134 | 12 | 7 |
| 3 | ШУС-НУС | 413 | 103 | 9 | 5 |
| 4 | ХШУИС | 863 | 426 | 38 | 20 |
| 5 | БС | 541 | 168 | 15 | 9 |
| 6 | ОУХНУС | 138 | 29 | 3 | 3 |
| 7 | ХЗС | 147 | 32 | 3 | 3 |
| Нийт | 3368 | 1115 | 100 | 59 |
ОЮУТНЫ АЛБА


