Хайж байна...

“POSCO TJ Park” сан Ази судлалын 2017 оны судалгааны тэтгэлэгээ зарлаж байна

Share Button

“POSCO TJ Park” нь (www.postf.org) бие даасан, ашгийн бус ган үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг POSCO /Pohang Iron and Steel Company/ компаниас бүрэн санхүүждэг сан юм.

Ази тивийн улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг хөнгөвчлөх үүднээс тус сан Ази судлалын чиглэлээр нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх /түүх, археологи, шашин судлал, газарзүй, философи, социологи, антропологи, уран зохиол, сэтгэл судлал, менежмент, эдийн засаг гм./ ухааны салбарын судалгаанд тэтгэлэг зарлаж байна. Үүнд:

  • Энэ жилийн судалгааны чиглэл:

Ази судлалын талаар нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны бүх чиглэл

  • Эмпирик судалгаа, хээрийн судалгаа болон уран зохиол судлалаар дамжуулан Азийн бүс нутагтай холбоотой шинэ онол, шинжилгээ харуулсан судалгааны санал гаргаж, түүнийг хэрэгжүүлэх талаарх төсөл байх
  • Шаардлага хангасан өргөдөл гаргагч нь Азийн их дээд сургуульд бүтэн цагийн багш, эрдэм шинжилгээний ажилтан байна
  • Тэтгэлэгийн үргэлжлэх хугацаа: 2017 оны 5 дугаар сар ~ 2018 оны 5 дугаар сар
  • Төсөлд олгох тэтгэлэгийн хэмжээ нь 10,000 ам.доллар  Судлаачид судалгааны сэдвийнхээ төсвөө зөв тооцсоны дараа өргөдөл гаргана
  • Өргөдөл гаргах хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 31. jruskin@postf.org хаягаар хүлээж авна. Нэгэнт хүлээн авсан өргөдлийг өөрчлөх болон буцаах боломжгүй.
  • Өргөдлийн хариу гарах хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийн вэб хуудсаар зарлана http://www.postf.org 
  • Тэтгэлэгийг 3 удаа хэсэгчлэн олгоно.
  • 1-рт: Тэтгэлэг олгох талаар гэрээ байгуулагдсаны дараа холбогдох сургуулиар дамжуулан нийт тэтгэлэгийн 30%- ийг олгоно.
  • 2-рт: Явцын тайланг хүлээн авч хэлэлцсэний дараа нийт тэтгэлэгийн 40%- ийг олгоно.
  • 3-рт: Төслийн ажлын эцсийн тайланг хүлээн авч, үнэлгээ хийсний дараа 40% -ийг олгоно.

—  Тайлан хүлээн авах;

  • Явцын тайлан: 2017 оны 11-р сар
  • Эцсийн тайлан: 2018 оны 5-р сар

—  Өргөдөлд дараах зүйлс орно:

  • Өргөдөл
  • Судалгааны төлөвлөгөө
  • Төслийн төсвийн дэлгэрэнгүй
  • Тухайн судалгааг явуулах гол болон хамтран судлаачдын CV татаж авах / 2017_Application_form2017_Research Proposal2017_Research Proposal Abstract
  • Сургуулийн ажил байдлын тодорхойлолт
  • Өргөдлийн талаар асуух зүйл байвал дараах хаягаар холбогдож лавлана уу:

Хөтөлбөрийн зохицуулагч: In-Seok Sohn (Mr.), POSCO TJ Park сан

Утас: +82-2-562-0934     E-mail: jruskin@postf.org 

—  Судалгааны тэтгэлэгийн өргөдөл болон судалгааны төлөвлөгөө гаргахад дараах зүйлийг анхаарна уу.

  • Тухайн сэдвээр хийж буй бие даасан болон хамтарсан судалгааны төслийн аль альнаар нь өргөдөл гаргах боложтой.
  • Судалгааны төслийн гишүүд уг судалгааны сэдвээр бусад аливаа байгууллагаас тэтгэлэг авдаг бол энэхүү судалгааны тэтгэлэгт оролцох боломжгүй.
  • Өргөдөл болон судалгааны бүх материалыг Англи хэлээр бичсэн байх. (MS word).
  • Өгсөн загварын дагуу тэтгэлэгийн өргөдөл гаргах. Судалгааны төлөвлөгөө өөр загвартай байж болох боловч хавсаргасан загварт оруулсан мэдээллийг багтаасан байх шаардлагатай.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар