“Монгол Алт” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Share Button

Өнөөдөр МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, “ Монгол Алт” ХХК-ийн Технологи судалгаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Г.Даваацэрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү ёслолын ажиллагаанд  МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, Нүүрсний судалгааны төвийн захирал Б.Энхсаруул, ГХХАХ-ийн мэргэжилтэн Д.Саранцэцэг, Технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Дамдинбаяр болон  “Монгол Алт” ХХК-ийн Технологи судалгааны төвийн мэргэжилтэн А.Баянжаргал, Ж.Золжаргал  нар оролцож хоёр байгууллагын хамтын  ажиллагааны талаар санал солилцсон юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар