МУИС-ийн “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд багш, ажилтан сонгон шалгаруулж авна.

Share Button

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Эрдмийн зэрэг: Мэргэжлийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
  • Гадаад хэлний бэлтгэл: Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний программууд дээр ажилладаг байх
  • Багшийн ёсзүйг эрхэмлэдэг байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
Багш авах мэргэжил Багшийн заах хичээл, ажлын байранд тавигдах тусгай шаардлага Орон тоо
1 Хими-Биологи,Биологи Ерөнхий хими, биологийн стандарт ба түүнээс дээш түвшний хичээлүүд заах 1
2 Номын санч Багш, суралцагч, ажилтан, судлаачдыг ном сурах бичиг, гарын авлага, материал, шаардлагатай мэдээллээр шуурхай хангах, сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдахад туслах 1

 

Бүртгэл, бүрдүүлэх материал:

Сонгон шалгаруулалтанд орох хүсэлтэй хүмүүс  2012 оны 02 сарын 12-16-ний өдрүүдэд МУИС-ийн хичээлийн I байр 204 тоотод ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ:

–        Төрийн албан хаагчийн анкет

–       Боловсролын болон эрдмийн зэрэг, цол диплом үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

–       Ажил байдлын тодорхойлолт

–       Цээж зураг / сүүлийн 6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй/

–       Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

–       Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Багшийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна.

Утас:  77307730/1119/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар