2017 ӨНДӨР ТҮВШНИЙ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ (2017.04.03-2017.05.04 ХҮРТЭЛ САНАЛ ХҮЛЭЭЖ АВНА)

Share Button

МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд өндөр түвшний судалгааны саналаа ирүүлнэ үү.

Судалгааны ажлын үр дүнг Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, оюуны өмчийн хамгаалалт хийх, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилго бүхий үндсэн орон тооны профессор багш, судлаачдын дэвшүүлсэн нэг жилийн өндөр түвшний төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлнэ. Өндөр түвшний судалгааны нэг төсөлд олгох санхүүжилтийн хэмжээ нь 20 сая хүртэл төгрөг байна.

Төсөл нь доорх шаардлагыг хангасан байна. Үүнд:

Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд нэгдүгээр болон холбоо барих зохиогчоор нэгээс доошгүй, хамтран зохиогчоор хоёроос доошгүй өгүүлэл хэвлүүлэх (хэвлэхээр зөвшөөрөгдсөн (accepted) өгүүллийг үр дүнд тооцож болно),

  • МУИС-ийн нэр дээр оюуны өмч мэдүүлэх, эрхийн хамгаалалт хийлгэх,
  • МУИС-ийн нэр дээр авсан оюуны өмчөө үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны компани байгуулах нөхцлийг бүрдүүлэх,
  • Өндөр түвшний төслийн зардлыг доор заасан хэлбэрээр зарцуулна. (цалин, ажлын хөлсөнд зарцуулахыг хориглоно). Үүнд:
    • Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх,
    • Судалгааны тоног төхөөрөмж, материал, мэргэжлийн ном, сэтгүүл өгүүлэл, программ хангамж худалдан авах,
    • Оюутанд ажлын хөлс, тэтгэлэг олгох (судалгааны ассистант байдлаар удаан хугацаанд тогтвортой ажиллуулахыг илүү дэмжинэ),
    • Лабораторийн болон хээрийн судалгаанд зарцуулах.

Төслийн саналаа 2017 оны 05 дугаа+р сарын 04-ний өдрийн 18 цаг хүртэл “2017 Өндөр түвшний судалгааны төслийн санал  (2017.04.03-2017.05.04 хүртэл санал хүлээж авна)” нэртэй  ТӨСЛИЙН ЗАР хэсэгт бүртгүүлж https://project.num.edu.mn/#/Proposal/view/35 картын загварыг ашиглан бичиж төслийн системд (төслийн саналын карт хэсэгт) хавсаргана уу.

Анхаарах зүйлс:

  • Төслийн саналыг зөвхөн төслийн системээр авах бөгөөд хэвлэмэл хэлбэрээр болон имэйлээр авахгүй болно.
  • Зөвхөн бүрэн гүйцэд бөглөсөн төслийг сонгон шалгаруулалтад оруулах учир төслөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай.
  • Төсөл бүртгүүлэх талаархи гарын авлагыг төслийн систем http://project.num.edu.mn –н нүүр хуудсан дээрхи Гарын авлага хэсгээс үзэж танилцана уу.
  • Төсөлд оролцогчид CV-гээ (Гишүүд цэсэнд) хавсаргана.
  • Профессор багш нар өндөр түвшний судалгааны төсөл, залуу судлаачдын багийн грантын удирдагч, эсвэл гүйцэтгэгчээр жилд нэг л удаа оролцоно.

СИСТЕМТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ДООРХ ХАЯГААР ТОДРУУЛНА УУ:

Утас: 89009066                И-мэйл хаяг: zoljargal@seas.num.edu.mn

Утас: 99785729                И-мэйл хаяг: project@num.edu.mn

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦИЙН ХЭЛТЭС

Утас: 1140/1141, 99857713              И-мэйл хаяг: research@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар