БСШУЯ-ны дэд сайд Б.Ундармаа МУИС-ийн багш нартай уулзалт хийлээ

Share Button

Өнөөдөр БСШУЯ-ны шинэхэн дэд сайд Б.Ундармаа МУИС-ийн багш ажилчидтай уулзан санал солилцлоо.

Уулзалтын үеэр багш нар  дээд, дунд боловсролын тогтолцоо тэдгээрийн уялдаа холбоо, сургалтын хөтөлбөр, багш ажилчдын цалин, оюутны сургалтын төлбөр, Их сургуульд улсаас олгож буй төсөв санхүү, эрдэм шинжилгээ инноваци гээд боловсролын салбарт тулгамдаж буй олон асуудлаар ярилцсан юм.  Мөн төгсөгчдийн ажлын байр, 70 жилийн түүхтэй их сургуулийнхаа академик боловсролыг хадгалсан сургалтын хөтөлбөр, нийт багш нарынхаа боловсролыг дэмжих материаллаг бааз суурь болоод эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжиж олгох санхүүжилтын тал дээр түлхүү анхаарч ажиллахыг хүсч байв.

Ялангуяа боловсролын системээ бүхэлд нь анхаарах нь маш чухал байнаа гэдгийг олон багш нар хэлж байлаа. Сайд ч мөн адил санал нэгтэй байгаагаа илэрхийлээд цаашид харилцан нэг нэгнийхээ ажлыг дэмжин, боловсролын салбарт хамтран ажиллах гараагаа энэхүү уулзалтаар эхэлж байгаадаа баяртай байгаагаа хэлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар