Өнөөдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Герман улсын Зийгэний их сургуульд суралцахаар явж байгаа оюутнууддаа баяр хүргэж уулзан сурлагын амжилт хүслээ.
Монгол Улсын Их Сургууль, ХБНГУ-ийн Зийгэний Их сургуультай магистрын хамтарсан сургалтыг энэ оны 9 сарын 01-ээс явуулж эхэлсэн юм. Өнгөрсөн онд Захирал С.Төмөр-Очирын ахалсан ажлын баг Герман, Франц, Унгар, Австрийн их сургуулиудад хийсэн айлчлалын эхний үр дүн гарч энэ хичээлийн жилд гэрээний дагуу МУИС-ийн ФЭС-ийн магистрант Содбилэг, Тунгалаг, Батбилэг,Танхилсайхан нарын 4 оюутан Герман улсыг зорьж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь оюутнууд физикийн мэргэжлээр нэг семистр МУИС-д, 3 семистр Зийгэний Их сургуульд суралцан хос дипломтой төгсөх юм. “Хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид жил бүр оюутан солилцооны ажил явагдах бөгөөд физикийн мэргэжлээр сонирхон суралцах, суралцаж буй хэн бүхэнд боломж нээлттэй байх болно” гэж ФЭС-ийн захирал Ж. Даваасүрэн хэллээ. Оюутнуудын амьдрах зардлыг БСШУЯ санхүүжүүлэх юм.