МУИС: Электроник, холбооны инженерчлэлийн тэнхмийн сүлжээний лабораторид лаборант сонгон шалгаруулж авна
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Компьютерийн сүлжээний инженер
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Мэргэжлийн тоног төхөөрөмжийн заавар, тоног төхөөрөмжийг ажиллагаанд бэлдэх чадвартай
- Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
- Бичиг баримттай ажиллах, баримт бичиг хөтлөх чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Тухайн ажиллах лабораторийн ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан
- Тогтвор суурьшилтай ажиллах /2-оос доошгүй жил/
- Оюутны судалгааны ажилд зөвлөгөө өгөх чадвартай
- Эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй
- Ажлын ачаалал даах чадвартай
- Багшийн ажилд туслах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Бүртгэл:
2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 09-ны өдрийн 0900-1800 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр №204 тоот өрөө, Утас: 77307730-1132