МУИС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

Электроник автоматжуулалтын мэргэжилтэн

МУИС-ийн Мэдээлэл технологийн албанд “Электроник автоматжуулалтын мэргэжилтэн” шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
  • Ачаалал даах чадвартай

Тусгай шаардлага:

  • Электроник автоматжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Электроник автоматжуулалт, техник технологийн ойлголтыг онолын болон практик түвшинд бүрэн эзэмшсэн электроник автоматжуулалт хөгжүүлэлтэнд оролцож байсан /тодорхойлолт авч ирэх/
  • Электроник автоматжуулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх чадвартай, электроник автоматжуулалтын тоног төхөөрөмж ба эмбэддэд программ бүрэн эзэмшсэн

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Бүртгэл:

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 04-ний 12.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба