МУИС-ийн “МУИС пресс” төвд захирал сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Манлайлах ур чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Компьютерийн мэдлэг сайтай
- Албан бичиг баримт боловсруулах өндөр чадвартай
Тусгай шаардлага:
- Бизнесийн удирдлагаар магистр зэрэгтэй
- Дээд боловсролын байгууллага болон Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад 10-аас дээш жил ажилласан туршлагатай
- Хэвлэлийн компанид ажилласан туршлагатай бол давуу тал болно
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
Утас: 75754400-1132
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба