МУИС-ийн албан ёсны дэлгүүрийг шинээр нээн ажиллуулахтай холбоотойгоор тус дэлгүүрт “Худалдааны зөвлөх”-өөр бүрэн бус цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Үйлчилгээний стандартыг мөрдөн ажиллаж, үйлчлүүлэгч бүрийг угтан авч мэндлэн, тэдэнтэй эерэг уур амьсгалаар харилцах
- Үйлчлүүлэгчдэд бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, ялгаа болон бусад давуу чанаруудыг таниулах
- Үйлчлүүлэгчдэд бараа сонгон авахад нь мэдээллээр ханган эелдэг боловсон үйлчлэх
- Өдөр тутмын борлуулалттай холбоотой тайлан тооцоог цаг хугацаанд гарган санхүүд өгөх, удирдлагыг борлуулалттай холбоотой мэдээллээр хангах
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад чиг үүргийг гүйцэтгэнэ.
Оюутанд тавигдах шаардлага:
- МУИС-ийн оюутан байх
- Нямбай, хариуцлагатай, цаг баримталдаг
- Борлуулалт, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Эелдэг боловсон харилцаатай
Бүрдүүлэх материал:
- Анкет /МУИС-ийн Бизнесийн сургуулийн 314 тоот Бизнес консалтинг төвд ирж анкет бөглөнө/
- Цээж зураг 1%
- Sisi системээс авсан хичээлийн хуваарь
- Оюутны үнэмлэхний хуулбар
Нэмэлт:
- Зөвхөн анкетаар шалгарсан ажил горилогчийг ярилцлаганд дуудна.
- Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагийн хооронд 99101839 дугаарын утсаар холбогдоно уу.
Цалин: Нэг цагийн 1500 төгрөг
Төрөл: Бүрэн бус цагийн
Анкет аваx сүүлийн огноо: 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минут
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв