Ажлын байрны нэр: Байгаль-Эх лицей ахлах сургуулийн химийн багш
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Химийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
 - Багшлах эрхтэй
 - Англи хэлний зохих мэдлэгтэй
 - 2-оос доошгүй жил багшилсан туршлагатай
 - Багшийн ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, сурган хүмүүжүүлэх ур чадвартай, харилцаа ёс зүйн төлөвшил өндөр
 
Ажлын байрны үндсэн үүрэг, зорилго:
- Сургууль, багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
 - Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
 - Цогц чадамжид суурилсан дунд боловсролын стандарт хэрэгжүүлэх
 - Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
 - Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
 
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
 - Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
 - Иргэний үнэмлэхний хуулбар
 - Ажил байдлын тодорхойлолт
 - Цээж зураг /сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
 
Бүртгэл:
2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн алба

